”Бүрэнхаан”-аа буцааж ав | News.MN

”Бүрэнхаан”-аа буцааж ав

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

”Бүрэнхаан”-аа буцааж ав

УИХ 2007 оны 27 дугаар тогтоолоороо стратегийн ач холбогдол бүхий 15 ашигт малтмалын ордоо тодорхойл­сон.

Тодорхойлсны учиг нь энэ 15 орд дээр Монголын төр давамгай эрх эдлэх ил бод­логотой. Стратегийн 15-ын нэг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Бүрэнхаан уулын фосфоритын орд. Тэгвэл энэ орд дээр төрийн эрх мэдэл байна уу. Эх сурвалжуудын өгүүлс­нээр байхгүй бололтой.

Бүрэнхааны фосфоритын орд 19 талбайтай. Талбай бүрийг хэсэгчилж хуваасан 70 орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл бий.

Тусгай зөвшөөрлүүд бүгд хувийн хэвшлийнхний гарт байгаа гэнэ. Тухайлбал, гол нөөцтэй талбайг УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Бат­хиши­гийн эзэмшлийн “Талст маргад” компани эзэмшдэг. Бусад лицензийг гол төлөв Солонгос, Хятадын компаниуд эзэгнэдэг гэнэ лээ. Бас Япон, Канадын компаниуд ч тусгай зөвшөөрөл “өмчлөөд” амжсан байна.

Улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ор­дыг ашиглалтын тусгай зөв­шөөрлийг төр мэдэлдээ байлгах хуультай. Стратегийн байна уу, биш байна уу үл хамаарах зар­чимтай. 

Тэгвэл Бүрэнхаан уулын фос­фори­тын ордод хайгуул хийсэн компани ашиглалтын тусгай зөв­шөөрөл эзэм­шээд байгаа юм болов уу. Үгүй. Түү­хийн хуудас сөхөхөд энэ орд төрийн мэдэл бүрэн байх учиртай нь илэрхий. Бүрэнхааны ордыг хуучнаар ЗХУ, ма­най талаас Хөвсгөлийн геологийн экспедици хамтран хай­гуул хийж, 1987 онд 200 сая тонн фос­форитын хүдрийн нөөцтэйг нь тог­тоосон байдаг. Мэдээж тухайн үед улсын зардлаар хайгуул хийсэн байж таараа.

Хэрвээ хуулийг чанд мөр­ддөг бол төр аль хэдийнэ Бүрэн­хаа­ны форфоритын ор­дын ашиглалтын тусгай зөвшөөр­лийг “Эрдэнэс Мон­гол” компа­ни­даа аваад өгчих­сөн байх учиртай сан. Яагаад чимээ анир гаргахгүй суугаад байгаа юм бол оо гэж. Сонирхол­той юм. Ашиглах эсэх нь тодорхойгүй уч­раас байж байг дээ гээд суугаад байна уу. Эсвэл Зас­гийн газар “мөнгө тараах” аж­лаа чухалчлаад үл огоороод байна уу. Эрдэс баялаг, эр­чим хүчний яамны албан ёсны сайтад “Бүрэнхааны ор­­дод дөрвөн аж ахуйн нэгж хай­гуу­­лын тусгай зөвшөөрөл эзэмш­дэг” гэж бичжээ. Хоёр ул­сын хамтарсан баг 23 жи­лийн өмнө хайгуулыг нь хийгээд нөөцийг тогтоочихоод бай­хад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэм­шиж байна гэдэг хачирхалтай байгаа биз. “Юуных нь хайгуулын тусгай зөвшөөрөл байх вэ. Бүрэн судлаад нөөцийг нь тогтоосон орд шүү дээ” гэх эх сурвалж ч таарсан. Тийм л баймаар юм.  

Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын /бүр стратегийн шүү/ ашиг­лалтын тусгай зөвшөөрөл яахаараа га­даад, дотоодын хувь хүмүүсийн гарт орчих­дог байна аа гэж. Шилжилтийн үе гэж нэрлэдэг 1990 оны дунд үед уул уурхайн салбарт төрийн бодлого “алдуурсан”. Мөнгө хатуу, мөнгөтэй хүн ч ховор байсан энэ үед 50 мянган төгрөг төлөх чадалтай болгон ашигт малтмалын ордын зөвшөөрөл авч чадсан байдаг. Нийгмийн шилжил­тийн үе нь эдийн засгийн хувьд “их завхар­лын үе” байж дээ. Тэр үед л Бүрэнхааны фосфоритын ордын ашиг­лалтын тусгай зөвшөөрөл 50 мян­ган төгрөгөөр зарагдаж. Энэ ор­дын тусгай зөвшөөрлүүд их олон гар дамжсан гэдэг юм билээ. Хэдэн ч удаа дамлагдсан юм бүү мэд. Юутай ч одоогийнх ханш нь 500 сая төгрөг болж, анхныхаасаа 10 мянга дахин өсчээ.
Хууль гууль биш бол Засгийн га­зар одоо Бүрэнхааны ордыг бүх ашиг­лалтын тусгай зөвшөөрлийг буцааж авах үүрэгтэй. Шаардах эрх ард тү­мэнд хангалттай бий. Засгийн газар Тавантолгойн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг олгиархиудаас яаж авлаа. Яг тэрэн шиг шууд авах хэрэгтэй. Угтаа улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон болохоор Тавантолгой, Бүрэнхаан хоёр яг адилхан.

Батж.Батбаяр гэдэг эрхэм Таван­тол­гойн ордод хуруугаа дүрсэн байсан. Бас л Бүрэнхаанд гараа шур­­гуулжээ. УИХ-ын чуулган дээр Та­ван­толгойн ордтой холбоотой хэ­лэл­цүүлэг өрнө­хөд Батж.Батбаяр гишүүн “Ингэх байсан бол та нар миний хүүхдүүдээс Тавантолгойн ордыг яах гэж авсан юм бэ” гэж хэлж байсан. Товчхондоо ийм үг хэлэх нь таны зиндааны хүнд “ичмээр дамшиг даа”. Хууль дүрэм мөрдөгдөг бол таны хүү фосфоритынхоо ордын тусгай зөвшөөрлийг буцааж өгөх байл­гүй.  Төрийн өндөрлөгүүд ээ, амнаас тань гарсан үг салхины исгэрээ биш бол, цаасан дээр бичсэн хууль, дүрмүүд чинь цасан дээр явсан шувууны мөр биш бол Бүрэнхааны фосфоритын ор­дын тусгай зөвшөөрлүүдийг буцааж ав.    

Т.ЭНХБАТ.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

vev 2010-11-30 65.79.32.151

tor avsan ni deeree

Avatar

Зочин 2010-11-30 202.179.13.149

Төмөртөйн ордыг бүрэн хэмжээгээр нь Дарханы төмрийн үйлдвэрт буцааж өгөх ёстой Тэгэхгүй бол тэр Болдтөмөрерөөгол компани өдөржин шөнөжин урагш зөөсөөр нөөцийг нь дуусгах гэж байна Үүнийг зогсоож Дарханы үйлдвэрийг аврах ёсой шүү

Avatar

Зочин 2010-11-30 182.160.37.78

Áàÿíõîíãîðûí àëáàí ¸ñíû ìàíãóó áàòáàÿð óëñààñ õóëãàé ë õèéæ áàéâàë áè ìóíäàã þì õèéâ ãýæ ÿðüäàã õóëãàé÷ áàéõã¿é þó Àðäûí õ¿¿õä¿¿ä òàðõèéã ÷èíü ÿàõààð îéëãîõ öàã èðíý

Avatar

Зочин 2010-11-30 180.235.166.178

luivarchin batbaur hanaj tsdah boloogui l um bh daa

Avatar

Mo 2010-11-30 202.131.227.149

Ordiig mini ard tumendee ug muu novshoo

Avatar

chuluun 2010-11-30 114.164.80.78

Ene ord yag Hovsgol nuurin hajuud baidag uchir ashiglaj ehleh yum bol nuurin eko sistem suireh mash ayultai yum

Avatar

зочин 2010-11-30 124.158.76.11

Батбаяр гэж нэг тэнэг хулгайч УИХ-аас зайлаасай юм хийх гэж сонгогдсон юм уу идэх гэж сонгогдсон юм уу бүүр нэг цайрчихсан хулгайч юм аа бүрэнхааны орд бол ашиглаж болохгүй орд шүү дээ хөвсгөл далайд ойрхон далай ээж цаазын тавцанд гэж агуу нийтлэл байдаг түүнийг наад хүүрт чинь уншуулах юмсан

Avatar

www.terguun.net 2010-11-30 203.169.52.35

МИНИЙ МУУ ААВ МУСК

Avatar

mo 2010-11-30 182.160.34.184

ene 1 tsaddagui hulgaich baih yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж