Өвөр Монголд зуд болж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монголд зуд болж байна

Сүүлийн 30 жилд үзэгдээгүй цасан шуурга Өвөр Монголын зүүн хэсгээр дайрлаа. Байгалийн гамшиг орон нутгийн мал аж ахуйд ихээхэн хохирол учруулсан байна.

Баруун өмнөд Хээрцингийн хошууны Ардын засгийн мэдээгээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд цас ихээр орсон ба  зузаан нь 30 см, зарим газарт метр хүрчээ. Зам даваа хаагдсан байна.

Ердийн жилүүдийнхээс 40 хоногоор түрүүлэн орсон их цас 667 мянган га талбайг бүрхэж, 1,39 сая малыг  бэлчээргүй болгожээ. 757 толгой мал хорогдоод байна гэж Хятадын төв агентлаг мэдээлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж