
Баруун өмнөд Хээрцингийн хошууны Ардын засгийн мэдээгээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд цас ихээр орсон ба зузаан нь 30 см, зарим газарт метр хүрчээ. Зам даваа хаагдсан байна.
Ердийн жилүүдийнхээс 40 хоногоор түрүүлэн орсон их цас 667 мянган га талбайг бүрхэж, 1,39 сая малыг бэлчээргүй болгожээ. 757 толгой мал хорогдоод байна гэж Хятадын төв агентлаг мэдээлсэн байв.