ХХ зууны хамгийн уйтгартай өдрийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

ХХ зууны хамгийн уйтгартай өдрийг нэрлэв

Компьютерийн технологийн британи мэргэжилтнүүд ХХ зуунд ямар өдөр хамгийн уйтгартай байсныг тооцоолон гаргасан тухай The Daily Record сонин бичсэн байна. Шинжээчдийн тооцоогоор ямар нэгэн томоохон үйл явдал болоогүй өдөр нь 1954 оны дөрөвдүгээр сарын 11-ий өдөр байжээ.

Хамгийн уйтгартай өдрийг тооцох санааг Уильям Танстолл Пидо гаргаад  True Knowledge (жинхэнэ мэдлэг) программыг шалган судалж энэ өдрийг сонгосон байна.

Тэр өдөр ням гариг байсан бөгөөд Бельгид бүх нийтийн сонгуультай, Их Британид “Олдхэм Атлетик”  хөлбөмбөгийн багийн тоглогч Жек Шафлбот нас барсан ба Туркт Билкентын их сургуулийн захирал, эрдэмтэн болсон Абдулла Аталар төрсөн байв.

Пидогийн яриагаар ХХ зууны бусад өдрүүдэд улс төр, эдийн засаг, соёлын томоохон үйл явдлууд заавал гарч байсан гэнэ. Жишээлбэл, тэр уйтгартай өдрийн дараагийн өдөр нь “Rock Around the Clock” гэсэн нэртэй түүхэнд хамгийн их гүйлгээтэй рок-н-роллын цомог худалдаанд гарч байсан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж