Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Африк хотжиж байна

Өнөөгийн Африкт хөдөө аж ахуй голлож байгаа ч 2030 он гэхэд байдал өөрчлөгдөнө

Дөчин жилийн дараа хотын хүмүүсийн тоо гурав дахин ихэсч, 2050 он гэхэд Африкчуудын 60 хувь нь хотод амьдрах болно гэж НҮБ-ын Африкийн хотуудын хүн ам зүйн тухай (UN-Habitat’s State of African Cities 2010 report) шинэ илтгэлээс иш татан BBC News мэдээлсэн байна.

 Илтгэлээс харахад Африкийн ор­нуу­дын засаг захиргаа орон сууц барих мөнгийг нэн даруйхан цуглуулах хэрэгтэй болжээ. Одоо бол Африкийн 200 сая хүн ядуу­сын хороололд амьдарч байна.
Өнөөгийн Африкт хөдөө аж ахуй голлож байгаа  ч  2030 он гэхэд байдал өөрчлөгдөнө. UN-Habitat-ийн гүйцэтгэх захирал ноён Клос (Joan Clos) хотод амьдрах гэсэн хүмүүсийг хот суурин ихээхэн татаж байна гэдгийг онцлов. “Хүмүүс сайхан амьдрахыг хүсч түүнийгээ хотоос олно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэр хэлэв. Хүн хот руу тэмүүлэх бас нэг шалтгаан нь хөдөө аж ахуйд шинэчлэл байхгүй, хөдөө нутагт амьдралын төвшин доогуур байгаа зэрэг болж байна.
Өдгөө Африкийн олон хот хүн амын төвлөрөл, гэрэл цахилгаан, усан хангамжийн хомсдол, тасалдлаас зовж байгаа юм. Мөн тээврийн дэд бүтцээр тэндхийн хотууд хангагдаагүй байна.
Дашрамд дурдахад ойрын 20 жилд дэлхийн хүн амын тоо найман тэрбумаас давах бөгөөд тэр нь хүнс ба эрчим хүчний хэрэглээг 50 хувиар өсгөх юм. Ундааны усны хэрэглээ 30 хувиар нэмэгдэнэ. ЮНЕСКО-гийн дүгнэлтээр 2030 он гэхэд дэлхийн хүн амын 47 хувь нь усаар дутагдаж эхэлнэ. Даяарчлалын Ундааны улмаас 2020 он гэхэд усны дутагдалд Африкийн 75-250 сая хүн орсон байх юм. Цөлжиж буй газраас усны эрэлд гарсан хүмүүсийн нүүдэл 24-700 сая хүнийг хамрах ажээ. Зүүн Африкийн ундны усны дутагдал нь даяарчлалын бас нэг хямралыг өдөөж магадгүй. Эрдэмтдийн тооцоогоор хүний ердийн өсөлт хөгжилд өдөртөө 20 литр ус хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж