Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын Эдийн засгийн Хууль зүйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хамтран хуралдаж Оюутолгойн Техник эдийн засгийн үнэлгээний талаар сүртэй хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсан. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй дүлэгнэж байсаар сая нэг юм хуралдаж эхлэв. Уг нь энэ хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ёстой байсан. Гэтэл дүгнэлт гарсан ч гишүүдийнх нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Зарим нь хөдөө явсан, гадаадад томилолттой гээд ажлын хэсгийн гишүүдээс ердөө Н.Энхболд Э.Мөнх-Очир гишүүн хоёр л тормойж байгаа юм байна. Ийм бэлэн болоогүй байгаа дүгнэлтийг бид сонсоод яах билээ, сонслоо ч ямар Техник эдийн засгийн үнэлгээг нь буцаачих ч юм биш гэж гишүүд төвөгшөөж хуралдаан нэг л сүлэн палан эхлэв. Эрхэм гишүүд ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй хойшлуулж болзошгүй байна.