Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Чимээгүй үхэл

Судалгаагаар хүүхдүүдийн 40 хувь, тамхи татдаггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 30 хувь нь эргэн тойрноос нь утах тамхины утаанд байдаг нь тогтоогджээ

Жилд 600 мянга гаруй хүн дам тамхидалтаас болж ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна.

Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаа шинжилгээ харуулжээ. Судалгааны сахүүжилтийг Шве­дийн Нийгмийн хангамж ба эрүүл мэндийг хангах төв (Swedish National Board of Health and Welfare) ба Bloomberg Philanthropies сангаас гаргасан байв гэж Associated Press мэдээлэв.
Судалгааны явцад дэлхийн 192 орноос авсан  мэдээ баримтад шин­жээчид дүгнэлт хийсэн байна. Судал­гаагаар хүүхдүүдийн 40 хувь, тамхи татдаггүй эрэгтэй, эмэг­тэй хүмүүсийн 30 хувь нь эргэн тойрноос нь утах тамхины утаанд байдаг нь тогтоогджээ.
Ийм маягийн идэвхгүй тамхи таталтын улмаас жил бүр 379 мянган хүн зүрх судасны өвчнөөр, 165 мянган хүн амьсгалын замын доод хэсгийн өвчнөөр, 36900 хүн багтраагаар, 21400 хүн уушгиний хорт хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна хэмээн эрдэмтэд дүгнээд байна. Энэ бүх үхэл нь нийлбэр дүнгээрээ дэлхийн бүх үхлийн нэг хувийг эзэлж байна.
Судлаачид тамхи татсанаас жил­дээ өнгөрч байгаа 5,1 сая  талийгаач нар дээр идэвхгүй таталтын ул­маас үрэгдэж буй 603 мянган хүнийг нэмэх хэрэгтэй гэж хэлж байна. Тамхитай орчинд байсны улмаас үүдэлтэй амьсгалын замын  халдварт өвчнөөр жилдээ 165 мянган хүүхэд нас барж байна. Энэ бүгдийн ихэнх нь Зүүн Өмнөд Ази ба Африкийн орнуудын хүн амд ноогдож байна. Үүний зэрэгцээ бусдын тамхины утаа жилдээ 281 мянган эмэгтэйчүүдийг үхэлд хүргэж байна.
Идэвхгүй тамхи таталт нь тамхичдад  ч хортой гэнэ. Хүрээлэн буй орчинд нь тархсан утаа тамхичны өөрийн эрүүл мэндэд нь хор авчирдаг. Өдөрт 14 ширхэг тамхи татдаг хүмүүст орчны удаа нь 2,6 ширхэг тамхи татсантай адил нөлөөг үзүүлдэг байна.
Хүүхэд, залуу насандаа тамхины утаанд байсан охид насанд хүрээд жирэмсний хүндрэлд орох эрсдэлтэй. Багад нь тамхины утаагаар хордсон эмэгтэйчүүдийн гуравны нэг нь нэгээс илүүтэй хүүхдээ дутуу төрөлтөөр алддаг. Ойролцоогоор 11 хувь нь хүүхэд олохдоо хүндрэлтэй байжээ.
Ер нь бол эмэгтэйчүүдийн 80 хувь нь тамхитай орчинд идэвхгүй тамхичид бөгөөд тэдний 50 хувь нь тамхичин эцэг, эхтэй байжээ. Статистикийн тоогоор эхчүүдийн 15 хувь нь жирэмсэн байхдаа тамхи татаж байна. АНУ-д 43 сая эмэгтэйчүүд гэртээ болон олон нийтийн газар тамхины утаагаар амьсгалж байгаа гэнэ.
Мөн хэт идэвхгүй гэгдэх тамхи таталт маш хортой. Тамхины утаа нь хувцас  хунарт шингэж, тавилга, ханын цаасанд тунаад хорт бодис ялгаруулдаг. Тэр никотины бичил хэсгүүд тасалгааны доторх хорт бодисуудтай урвалд орон тамхины гэх нитрозамин хорт бодисыг үүсгэнэ. Азотын хүчлээр бохирдсон гадаргад тамхины утаа нь тэр хорт бодисын хэмжээг 10 дахин өсгөдөг.
Тамхины утааны хорт бодис гадаргад нэлээдгүй удаан хугацаанд байх учир бохирдсон эд зүйлсийг амандаа хийх жижиг хүүхдэд ихээхэн хор хөнөөлтэй. Үүний улмаас ч тэдний дархлаа суларч юм бол өвчин тусах гээд байдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж