Ядуу орнуудын тоо улам нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Ядуу орнуудын тоо улам нэмэгджээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (UN Food and Agriculture Organization, FAO) илтгэлд тэмдэглэснээр дэлхийн өлсгөлөнг давсан ч өлсгөлөн хүмүүсийн тоо хүлээн зөвшөөрөх аргагүй өндөр хэмжээнд байгаа ажээ

НҮБ-ын (UN) мэдээгээр, 1970 оноос 2010 оны хооронд ядуу орнуудын тоо хоёр дахин өссөн байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн конференциэс  (UNCTAD)  гаргасан судалгааны  дүн нь одоо дэлхийн 49 орон хөгжлөөр дорой, тэдний хүн амын тал хувь нь өдөрт нэг ам.доллараар амьдарч байгааг харуулав. 1970-аад онд тийм орны тоо дөнгөж 25 байсан юм.

Конференцийн ерөнхий на­рийн бич­гийн дарга Супачай Паничпакдийн (Supachai Panitchpakdi) хэлснээр эрдэс баялгаас эдийн засаг нь хамааралтай орнуудын нөөц дуусч байгаагаас ийм байдал үүсчээ. Тиймээс ч тэдний хөгжлийн ирээдүй маш эргэлзээтэй харагдаж байна. “Дорой буурай орнуудад ашиглаж буй уламжлалт загвар хүлээгдэж байсан үр дагаврыг авчирсангүй” гэж тэр хэлээд эдгээр загварыг эргэн харах хэрэгтэй гэж онцолжээ.
Сануулахад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (UN Food and Agriculture Organization, FAO) илтгэлд тэмдэглэснээр дэлхийн өлсгөлөнг давсан ч өлсгөлөн хүмүүсийн тоо хүлээн зөвшөөрөх аргагүй өндөр хэмжээнд байгаа ажээ. Одоо дэлхийн хэмжээнд 925 сая хүн өлсгөлөнд байгаа бөгөөд өнгөрсөн 2009 онд тэдний тоо нэг тэрбумд хүрч байжээ. Ялгаа 75 сая гэдэг нь тийм ч бага тоо биш. Гэхдээ өлсгөлөнтэй тэмцэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байна. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өлсгөлөн хүмүүсийг тодорхойлохдоо өдөрт хэрэглэж байгаа хүнсний илчлэгийн хэмжээгээр нь авч үздэг. Байх ёстой хэм хэмжээ нь 1800 кКал юм.
FAO байгууллагын шинжээчид дэлхийн олон орны хүнсний хомсдолд хорхой, шавьж тус болох талаар өмнө нь хэлж байлаа. Хорхой шавьж нь уураг, амин дэм ихтэй. Дэвхрэг, цог хорхойнуудад мах, загасны агуулгатай адил хэмжээний уураг байдаг. Тэдгээрийн авгалдайд чухал амин дэм ба эрдэс бодис их.
Олон улсын хүнсний бодлогын институтын (International Food Policy Research Institute) хэвлүүлсэн шинэ илтгэлээр дэлхийн 29 орны өлсгөлөн түгшүүртэй хэмжээнд байгаа ба өнгөрсөн жилд нэг тэрбум орчим хүн өлсгөлөн байлаа гэжээ. Арван орны өлсгөлөнгийн төвшинг “түгшүүртэй”, “маш түгшүүртэй” гэж үнэлсний тоонд Ардчилсан Конго, Бурунди, Эритрея, Сьерра-Леон, Чад, Этиоп, Гаити, Коморын арлууд, Мадагаскар ба Төв Африкийн улс багтжээ.
Дашрамд дурдахад Бүх Оросын олон нийтийн  санаа бодлыг судлах төвийн (ВЦИОМ) хоёр жилийн өмнө явуулсан судалгаагаар оросуудын 15 хувь нь  өөрсдийн материаллаг байдалдаа сэтгэл хангалуун байна гэж харагдсан юм. Асуугдсан хүмүүсийн тавны нэг нь амьдрал муу гэсэн байлаа. Харин АНУ-д ядуу хүмүүсийн тоо 36,5 сая буюу нийт хүн амынх нь 12,3 хувь болдог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж