Мэнни Пэкьяогийн дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мэнни Пэкьяогийн дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Энэ сарын 13-ны өдөр өөрийн аваргын бүсээ хамгаалах тулаанд ялалт байгуулсан Филиппиний боксчин Мэнни Пэкьяогийн дараагийн өрсөлдөгч удахгүй тодорхой болох гэнэ. Пэкьяогийн хувьд өнгөрсөн тулаандаа Мексикийн боксчин Антонио Маргаритог буулган авсан бөгөөд дараагийн өрсөлдөгч нь хэн байх нь тун сонирхолтой байгаа юм. Энэ жагсаалтад гурван боксчин байгаа бөгөөд эхнийх нь АНУ-ын боксер Шэйн Мосли. Тэрбээр мэргэжлийн боксийн рингэнд 54 тоглолт хийснээс 46-д нь ялалт байгуулаад байгаагаас сүүлийн хоёр тоглолтдоо нэгд нь тэнцэж, нөгөөд нь ялагдаад байгаа нь түүний бэлтгэл тааруухан байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ Мосли энэ жагсаалтад зайлшгүй байх ёстой тамирчин. Харин дараагийн боксчин бол Хуан Мануэль Маркес. Антонио Маргаритотой нутаг нэгт энэ эр амжилтаараа Мослигоос хамаагүй илүү, 58 тулааны 54-д нь ялалт байгуулсан. Түүнчлэн сүүлийн хоёр тулаандаа ялалт байгуулаад байгаа. Харин энэ жагсаалтын тэргүүн эгнээд байгаа тамирчин бол Гайтигийн залуу тамирчин Андре Берто. Мэргэжлийн боксын рингэнд 27 тоглолт хийж, нэг ч удаа ялагдал амсаагүй энэ залуу 21 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байжээ. Өдгөө 27 настай Бертогийн хувьд Пэкьяогийн дараагийн өрсөлдөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай байгаа тамирчин юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж