Boozer Орландогийн эсрэг тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Boozer Орландогийн эсрэг тоглох уу?

“Чикаго Буллс” багийн довтлогч Карлос Бузер багийнхныхаа хамтаар анхны бэлтгэлээ хийсний дараачаар ямар нэгэн зовиур, асуудал алга мэдэгджээ. Аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ байхдаа санаандгүй байдлаар гараа гэмтээснээс хойш анх удаагаа бүтэн бэлтгэлд орж байгаа нь энэ юм.

Гэхдээ дасгалжуулагч Том Тибодеау пүрэв гаригт “Орландо Мэжик” багийн эсрэг тоглоход бүх одод довтлогчоо оролцуулах шийдвэрээ гаргаагүй байна.

“Тэр сайн байгаа” гэж дасгалжуулагч хэлжээ. “Гэхдээ лхагва гаригт хийх бэлтгэл дээр ямар байхыг нь харъя. Ямартай ч эхний өдөр гэхэд тун сайн байлаа” гэсэн байна.

Бүүзэр таван жилийн 75 сая ам.долларын гэрээг Чикаго хотын багтай өнгөрөгч зун хийснээсээ хойш тус багийн өмсгөлтэй талбайд гараагүй байгаа. Тэгэхээр есөн жилийн туршлагатай довтлогч маань яарч байгаа нь ойлгомжтой. Баг ч яарч байгаа нь гарцаагүй. Хүндхэн тоглолтуудыг олноор хийж, хожиж болох тоглолтоос ялагдал хүлээж байгаа энэ нөхцөлд тэдэнд тусламж хэрэгтэй.

Дээрээс нь дорнод бүсийн өрсөлдөөн энэ жилээс нэмэгдсэн учир сулхан бүрэлдэхүүнээр плей-оффын өндөр байрлалыг хадгалах боломжгүй.

Гэхдээ хамгийн гол асуудал тэр энэ долоо хоногт уу эсвэл ирэх долоо хоногт тоглох нь чухал биш. Тоглолтонд яаж оролцох нь хамгаас чухал. “Юта Жазз” багт байхдаа байршилсан довтолгооны хувилбарыг түлхүү хэрэглэдэг байсан бол энэ жилийн “Чикаго Буллс” хурдан довтолгоог илүүд үзэж байгаа.

Тэгээд ч дасгалжуулагч Тибодеау Бүүзэр ирлээ гээд тоглолтын арга барилаа өөрчлөхгүй гэдгийг хэлжээ. Ингэхээр Бүүзэр өөрөө “Чикаго Булсс” багийн одоогийн хурдтай арга барилд дасан зохицох шаардлагатай болж байна. Гэхдээ магадгүй үүнд нь хамгийн их тус болж ойлголцох хүн нь Деррик Роүс байх бизээ.
Бүүзэр бэртлээс эргэн ирээд гараанд гарч байсан Таж Гибсоноос байраа эргүүлэн авна. Харин Орландогийн эсрэг үү эсвэл дараагийн тоглолтонд уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж