Хөгжил дэвшлээр дүүрэн 5 жил

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хөгжил дэвшлээр дүүрэн 5 жил

"Ноён зууч 1950" лавлах үйлчилгээний төв байгуулагдсаны 5 жилийн ойн баярын мэндийг эрхэм хэрэглэгч үйлчлүүлэгчид, хамтрагч, харилцагч түнш байгууллагууддаа өргөн дэвшүүлье.   

Харилцаа холбоо, мэдээллийн салбарт тэргүүлэгч "Ноён зууч 1950" лавлах үйлчилгээний төв байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг ямагт НЭГДҮГЭЭРТ тавьж, улмаар өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээт мэдээ мэдээллийг богино хугацаанд ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ, шилдэг дэвшилтэт технологи, харилцаа холбооны боловсронгуй системчлэлээр өргөн хүрээтэйгээр хэрэглэгчдэд ТҮРГЭН ШУУРХАЙГААР хүргэж, харилцааны өндөр соёл, үр дүнтэй зөв зохион байгуулалт бүхий МЕНЕЖМЕНТЭЭР баг хамт олноо удирдан зохион байгуулж амжилттай ажиллаж ирлээ. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан 30 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, 24 цагийн туршид 4 ээлжээр минут, секунд алдалгүйгээр хэрэглэгчидтэй холбогдон, тэдний ажил амьдралын дотны хамтрагч нь ямагт байж чаддаг юм.

"Ноён зууч 1950" лавлах төвөөс гаргасан "Хаяг байршил, мэдээ мэдээллийн лавлагаа", "Дуудлага, хүргэлтийн үйлчилгээ", "Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа", "Такси дуудлага", "Давуу эрхт харилцагчийн үйлчилгээ", "Зарын нэгдсэн лавлагаа" зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчид төдийгүй мэргэжлийн байгууллагуудад өндрөөр үнэлэгдэж улмаар Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 2005, 2009 оны "Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийн шилдэг хамт олон" цол өргөмжлөл, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн шилдгүүдийг тодруулдаг "ICT-EXPO" үзэсгэлэн яармагаас "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ" үзүүлэгчээр 2007, 2010 онуудад тус тус шалгарч байсан нь бид өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, мэдээллийн цогц үйлчилгээгээр бүх нийтийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг илтгэх хамгийн бодитой үзүүлэлт юм. Мөн жил бүр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд нийгмийн хариуцлагат ажлуудыг тусган хэрэгжүүлж, БГД-ийн "Шилдэг татвар төлөгч байгууллага"-аар шалгарч, хариуцлагатай бизнес эрхлэгчийнхээ үүргийг гүйцэтгэн ажиллаж ирлээ.

   
Бид цаашид мэдээ мэдээллийн цогц үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглан хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ илүү хямд ӨРТГӨӨР богино хугацаанд, түргэн шуурхай хүлээн авахад нь зориулж шат дараалсан төсөл, төлөвлөгөөг боловсруулан дуусч, улмаар ирэх онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн лавлах үйлчилгээний дэлхийн стандартыг Монголдоо анх удаа нэвтрүүлж, эрхэм хэрэглэгч харилцагч үйлчлүүлэгчдийнхээ ажил хөдөлмөр, амьдралынх нь салшгүй хэсэг нь байж хамтдаа амжилтын оргилд хүрэх зорилт тавин ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж