
Юлия Владимировна Тимошенко 1960 оны арваннэгдүгээр сарын 27-нд Днепропетровск хотод төржээ. Днепропетровскийн их сургуулийн эдийн засгийн факультетыг эдийн засагч мэргэжлээр 1984 онд дүүргээд хотынхоо Ленины нэрэмжит машин төхөөрөмж үйлдвэрлэх заводод эдийн засагчаар 1988 он хүртэл ажиллав. Эдийн засгийн ухааны дэд докторыг “Татварын системийн төрийн зохицуулалт” сэдвээр 1999 онд Киевын үндэсний их сургуульд хамгаалжээ.
Нөхөр Александр Тимошенкогийн хамт 1988 онд видео салон нээсэн байв. Юлия Тимошенко 1989-1991 он “Терминал” гэх залуучуудын төвийн арилжааны захирал байлаа. “Украины бензин” (КУБ) корпорацийн арилжааны болон ерөнхий захирлаар 1991-1995 онд ажиллан шатахуун, тос нийлүүлэх бизнесийг хийж байжээ.
Тимошенко 1995-1997 онд “Украины эрчим хүчний нэгдсэн систем” гэх санхүү, эдийн засгийн корпорацийн (ФПК “ЕЭСУ”) ерөнхийлөгч байгаад ерөнхий сайд Павел Лазаренког огцорсны дараа тушаалаа өгчээ. 1997-1999 онуудад “Громада” нэгдлээс нэр дэвшин Дээд радын депутат болсон байв. 1998 оноос парламентын Төсвийн байнгын хороог удирджээ. Бүх Украины нэгдлийн “Батькивщина” намыг 1999 онд байгуулан дарга нь болсон юм. Юлия Тимошенко 1999-2001 онд ерөнхий сайдын түлш эрчим хүч хариуцсан орлогч байв. “Украины эрчим хүчний үзэл баримтлалыг” тэрээр боловсруулсан хүн юм. Ерөнхий прокурор түүний эсрэг эрүү үүсгэсний дараа огцорч, нэг тэрбум ам.доллар завшсан гэх хэргээр баривчлагдсан байв. Киевын Печерийн районы шүүх ялыг үндэслэлгүй гээд баривчлах шийдвэрийг нь хэрэгсэхгүй болгон шоронгоос сулласан юм.
Юлия Тимошенко 2001 онд сөрөг намуудын “Үндэстнээ аврах форум” гэх олон нийтийн байгууллагыг байгуулан лидер нь болсон юм. Тэр жилийнхээ арваннэгдүгээр сард форумаа Юлия Тимошенкогийн эвсэл (ЮТЭ) болгон 2002 оны сонгуульд оролцон 20 суудал авсан байв. Тэрээр Дээд радын ардын депутатаар 2002-2005 онд сонгогдсон байлаа. ЮТЭ ба “Наша Украина” эвсэл нэгдэн “Ард түмний хүч” эвслийг байгуулан 2004 оны сонгуулиар Виктор Ющенког дэмжсэн билээ. Юлия Тимошенко 2004 оны сүүлчээр улбар шар хувьсгалын лидерүүдийн нэг болов. 2005 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаад тэр жилийнхээ хоёрдугаар сард ерөнхий сайдаар томилогдсон ба парламент нь түүнийг есдүгээр сард тушаалаас нь огцруулжээ. ЮТЭ 2006 оны парламентын сонгуулиар 129 суудал аваад улбар шар эвслийг сэргээх оролдлого нь бүтэлгүйтэж хатуу сөрөг хүчний байрт шилжсэн байна.
2007 оны ээлжит бус сонгуулиар ЮТЭ 30,71 хувийн санал авч ерөнхийлөгчийн “НУ-НС” эвсэлтэй парламентын олонх болоод 2007 оны сүүлчээр ерөнхий сайд болсон юм. Энэ жилийн эхээр Юлия Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн 45,47 хувийн санал авч өрсөлдөгч Виктор Януковичид 3,48 хувийн саналаар ялагдсан билээ. 2010 оны гуравдугаар сард парламент нь Юлия Тимошенкогийн Засгийн газрыг огцруулсан байна. Тимошенко үүний дараа сөрөг хүчин болж буйгаа зарласан юм. Юлия Тимошенко 1997 онд “Агуу тарчлагч хувилгаан Варварагийн” одонгоор шагнагдсан байна. Нөхөртэй, насанд хүрсэн охинтой. Украин борщ, орос бин хийхдээ сайн гэж ярьдаг. Хамгийн дэгжин улстөрч эмэгтэйн жагсаалд тогтмол нэр нь ордог ба Америкийн Форбс сэтгүүл 2007 онд түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн чансааныхаа гуравт нэрлэсэн байв.
zochin 2010-11-30 202.55.191.22
hamgiin ehnii zurag deerhi nuhur ni bol ymar saihan nuhrtei yum be
зочин 2010-11-30 180.235.161.195
Урт хугацаатай хүү боломж-н хашаа байшин худалдаж авах зээл олгоно Хэмжээ 20 сая төгрөг хүртэл хугацаа 10 жил хүү сарын 15 Урьдчилгаа 30 -иас дээш Холбоо барих утас 99881177 99022509
kkk 2010-11-30 202.61.97.16
Niigmiin ardchilal zaluuchuudiin holboo gej heden oligarhiudiin huuhduud niilchihsen etseg ehiigee umuuruud guihiin harahaar uruvdmuur sanagdah yum Yagaad uzel bodloo ilerhiilsen hunruu dairaad bgaa yum be shine tsagiin zaluuchuud uuniig l lav huseegui bh
Зочин 2010-11-30 220.98.134.107
shonhoison gadaad huuhen haraagui yumuu haishaa yum be ta nartaa ijilhen l hun uur yu ch bish
Зочин 2010-11-30 220.98.134.107
yamar heregtei gej oirtoj harah yum be yahaaraa ene avgaig harahgui bol huvigui bolchihdog bainaa sonin yum yarih yum
Зочин 2010-11-30 220.98.134.107
za medehgui hun hunii nud uur bolohoor namaig harhaar baidag l neg hugshin avgai l baindag
zochin 2010-11-30 180.235.174.201
50 tai gehed saihan l emegtei Vsee ingej samnadag ni taaalagddag
zochin 2010-11-30 180.235.174.201
50 tai gehed saihan l emegtei Vsee ingej samnadag ni taaalagddag
Зочин 2010-11-30 221.144.233.241
chi oirtoj harsan yumuu hehehe tiim huvigui sh dee
gazar zarna 2010-11-30 182.160.38.140
ªëçèéò õîðîîëîëä 2 àéëûí çýðýãöýý ãàçàð çàðíà Õîëáîãäîõ áè÷èã áàðèìò á¿ðýí Óòàñ 99209760 95833231
Зочин 2010-11-30 220.98.134.107
avilgagchin gee bizdee
Зочин 2010-11-30 202.179.20.99
manaihan uneheer oyuny yaduurald yawj bn shu6 tolgoigoo jhn tsenegleh heregtei bnaa zaluuchuudaa
Nara 2010-11-30 202.170.65.77
Ta nar heleh ug oldohgui baigaa bitii yum bichij bgaaz Ene busgui harin uls orondoo uuriinhuu zugees huvi nemree oruulj yavaa chadaltai busgui shu Manai Mongol ulsd iim oyunlag chadvartai emegtei uls turch ih turuh boltugai
Зочин 2010-11-30 220.98.134.107
huduuniih yum shig usee deer ni siljchihsen hugshin avgai
Зочин 2010-11-30 220.98.134.107
shal teneg avgai yu ni dur bulaam baigaa yum be oirtood harval buun urchlees
Зочин 2010-11-30 202.126.92.6
sain uls torchiin medehgvi ym bnaharin aytaihan damshig shvv