Гэрэлт зул хөөргөх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Гэрэлт зул хөөргөх ёслол болно

II ялгуусан бурхан Лувсандагвын Их дүйчин буюу Зулын 25-ны өдрөөр Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд, Буддист шашинтны оюутны холбоо хамтран Гэрэл зул хөөргөх арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Маргааш Арвайхээр хотын төв талбайд болох уг арга хэмжээгээр 1000 гэрэлт зул хөөргөж, ном хурах ба 1080 мөргөл болно.  Мөн Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номыг судлан, сурталчилах аж. Богд Зонхов нэгэнтээ “Миний энэ номыг уншсан ахул надтай уулзсантай ижил” хэмээн захиж  байжээ.

Ганданпунцоглин хийдээс зулын 25-ны өдрөөр 1000 зул өргөх ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулж байсан ч энэ удаа сүсэгтэн олныг баярлуулахуйц томоохон арга хэмжээ болох аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж