Занабазарын сэрэг дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Занабазарын сэрэг дүрийг бүтээнэ

Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, хотынхоо өнгө төрхийг “танигдахгүй” болгох 80 бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөн билээ. Энэ ажлын хүрээнд гадаад, дотоодын зочин гийчид, жуулчдын сонирхолыг татахуйц томоохон бүтээл, үзмэр болох  Өндөр Гэгээн Занабазарын монументал цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг бэлэн болгожээ.  Занабазар гэгээний  сэрэг дүрийг 2012 онд ашиглалтанд оруулах бөгөөд зургийг “Baldans” компани хийж гүйцэтгэсэн бол  Арвайхээр хотын төвд  баригдах цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг “Нарт-Дизайн “ гаргасан байна. Одоогийн байдлаар цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалтанд 136 сая төгрөг, 2 худаг гаргахад 30 сая төгрөгийг  зарцуулаад байгаа ба 2010 онд уг байгууламжийн цэцэрлэгжүүлэлтийн ажилд 300 сая төгрөгөөр 22000 ширхэг сөөг, 10200 ширхэг мод, 4 га талбайд зүлэгжүүлэлт хийхээр тооцоо судалгаа гаргаад байна.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж