Нутгийн зөвлөлөө шинэчлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Нутгийн зөвлөлөө шинэчлэлээ

Өвөрхангай аймгийн Өлзийт сум үүсч хөгжсөнийхөө 80 жилийн ойг 2011 онд тэмдэглэнэ. Ойгоо угтсан их ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл шинэчлэн байгуулагдлаа. Тус сумаас төрөн гарсан алдартнууд болох Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Шашны их сургуулийн багш, гавж Б.Цэрмаа, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Улсын начин Д.Дашжамц нарын 80 гаруй хүн хуран цуглаж, Нутгийн зөвлөлийн байгуулллагыг шинээр зохион байгуулан, Баянгол дүүргийн Үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга асан Ц.Лхагвасүрэнг даргаар томилсон байна. Дарга, нарийн бичгээс гадна долоон Зөвлөх, таван Удирдах зөвлөлийн гишүүн гэсэн бүрэлдэхүүнээр Нутгийн зөвлөлөө бүрдүүлж, тус сумын уугуул 200 гаруй иргэдийг бүртгэсэн бөгөөд танилцуулга материал бэлтгэн иргэдэд тараасан гэнэ. Өлзийт сумаас Өвөрхангай аймагт оршин суугаа иргэд, албан хаагчид мөн адил аймаг дахь Нутгийн зөвлөлөө бүрдүүлэхээр бэлтгэж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж