Хүүхдүүд жүжигт тоглож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд жүжигт тоглож байна

Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан 80 бүтээлч ажлын жагсаалтанд багтаж буй хүүхдийн дуулалт жүжиг тайзнаа амилуулах гэж байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсийн драмын дугуйлангийн авъяаслаг  хүүхдүүд  “Эвтэй дөрвөн амьтан” жүжгээ дөрөв хоногийн турш тоглож бяцхан үзэгчдээ сонирхууллаа. Жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч О.Найманжаргал найруулан тавьж байгаа юм. Үүний дараа “Тэнгэрийн охин” дуулалт жүжиг тайзнаа амилуулах гэнэ.

Б.Батчимэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж