
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсийн драмын дугуйлангийн авъяаслаг хүүхдүүд “Эвтэй дөрвөн амьтан” жүжгээ дөрөв хоногийн турш тоглож бяцхан үзэгчдээ сонирхууллаа. Жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч О.Найманжаргал найруулан тавьж байгаа юм. Үүний дараа “Тэнгэрийн охин” дуулалт жүжиг тайзнаа амилуулах гэнэ.
Б.Батчимэг