АНУ-ын банкны материалуудыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын банкны материалуудыг дэлгэнэ

“WikiLeaks” вэб сайт удалгүй АНУ-ын гол банкны дотоод асуудалтай холбоотой мэдээллийг ирэх онд дэлгэх гэж байгаа тухай “Forbes” сэтгүүл даваа гаригт мэдээлжээ. “WikiLeaks”-ын ерөнхий эрхлэгч Жулиан Ассанге тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа банкны нэрийг хэлэхээс татгалзсан байна.

“Бидэнд нэг банктай холбоотой мэдээлэл байгаа. Энэ нь тэсрэлт болно. Хэдийгээр Иракийн талаарх материалууд шиг олон биш ч хэдэн арав, зуугаар тоологдох юм” гэж Ассанге хэлсэн байна. Нэрийг нь нууцалж байгаа банк одоо хүртэл ажилладаг юм. Энэ материалд удирдлагын төвшинд албан тушаалтнууд яаж ажилладаг, хяналт шалгалтаа яаж хийдэг талаар мэдээлэл байх аж.

Ассангегийн компанид дэлхийн олон орны Засгийн газрын талаарх мэдээлэл, бизнесийн байгууллагуудын нууц материалууд байгаа гэж хэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж