Пикассогийн алдагдсан бүтээлүүд гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Пикассогийн алдагдсан бүтээлүүд гарч ирэв

Испанийн алдарч зураач Пабло Пикассогийн урьд өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй бүтээлүүдийг Франц хотын тэтгэвэртээ гарсан цахилгаанчинд хадгалагдаж байсан байна. Одоо 71 настай Пьерре Ле Гвиннекийн хэлснээр зураач энэ бүтээлүүдээ түүнд дурсгасан аж. Нийт 271 ширхэг ажил байгаа ба таталбар, кубист зурагнууд төдийгүй усан будгийн бүтээлүүд байгаа гэнэ. Эдгээрийг үнэлбэл нийт 60 сая евро болно гэж урлаг судлаачид хэлсэн байна.
Гэхдээ орон нутгийн удирдлагууд үнэлгээг байх ёстой хэмжээнээс нь доогуур хийсэн гэж заргалдаж байгаа юм. Францын “Liberation” сонинд дурдсанаар энэ бүтээлүүдийн дунд Цэнхэр үеийн усан будгийн ажлууд байгаа аж. Ноён Ле Гвиннект байгаа есөн кубист зураг л гэхэд нийт 40 сая еврогийн үнэтэй гэж бичсэн байна.

Ле Гвиннек 1973 онд Пикассог таалал төгсөхөөс гурван жилийн турш Францын олон байшинд хулгайчийн дохиоллын систем суулгаж байсан аж. Тэр үеэр Пикассогийн гэрт ч ажиллажээ. Энэ оны есдүгээр сард Ле Гвиннек Пикассогийн хүү Клауд дээр очиж, энэ ажлуудыг баталгаажуулах гэж очсон аж. Харин хүү нь цахилгаанчны хэлсэнд итгэхгүй байгаа юм байна.

“Манай аав ийм олон бүтээлүүд нэгхэн хүнд өгнө гэж байхгүй. Энэ бол утгагүй зүйл. Бүтээлүүд нь түүний амьдралын нэг хэсэн байсан” хэмээн Клауд Пикассо “Liberation” сонинд хэлсэн байна.

Баталгаажуулсаны дараа Францын урлагийн цагдаа нар Ле Гвиннекийн гэрт орж, бүтээлүүдийг хураан авч, ямар замаар олж авсаныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Одоо бүтээлүүдийн эзэмшлийн төлөөх олон сая еврогийн шүүх ажиллагаа болох төлөвтэй байна.

Пикассо амьдралынхаа турш 20 мянга гаруй бүтээл туурвисан ба үүнээс олон зуун зураг алга болсон гэх статустай байдаг аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж