Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Тамхичин бас хорчин

УИХ-ын
гишүүн Ц.Дашдорж уг нь өрөмдлөгийн инженер мэр­гэжилтэй. Энэ нь өмнөх
дөрвөн жилд Барилга, хот байгуулалтын  дэд сайдын алба хашихад нь
эгдүүцэхгүй байх шалтгаан болж аварсан гэж хэлж болно. Ганц гарын үсэг ч
зурах мэдэлгүй энэ суудалд цалин хороосноос өөр гавьсан юмгүй. Тэгсэн
хэрнээ Говь-Алтай руу шогшсоор байгаад оюутан залуусын тархийг угааж, 
“Ирээдүйн Алтай” холбоо байгуулаад авсан. Түүнийхээ буянаар УИХ-ын
ги­шүүн болж чадсан тэрбээр өөрийн мөнгөний уурхайн тухай буюу өөрөөр
хэлбэл  “Монгол тамхи Co”-гийн захирал байснаа дурсах дургүй. Учир нь
өөрийн болон өрсөлдөгч намынхандаа олон ний­тийг  тамхиар хордуулахаас
өөр хий­сэн юмгүй      гэж гоочлуулдаг болохоор эмзэглэдэг биз ээ.
Үнэндээ ч парламентад хоёр дахь удаагаа сууж байгаа гэхэд үг хэлсэн,
үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн нь тун чамлалттай. Ямартаа л   
тойргийн сонгогчид нь “Энэ суудлын      бөглөөс тамхичин Королияг
огцруулж болдог ч болоосой” хэмээн хан­цуйдаа халаглаж, нударгандаа
нуд­ралцаж байх вэ. Харин орон нутгийн удирдлагуудын талаар онцгой
анхаарал тавьдаг, дажгүй хор­чин гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ.
Эрхэм гишүүн өөрийн намтарт инженер, компанийн захирал, дэд сайд, УИХ-ын
гишүүн гэсэн гоё албан тушаалуудаа үлдээгээд, алтны уурхай эзэмшигч,
тамхи үйлдвэрлэгч гэсэн “Эвгүй карьер”-уудаа хасаад хаячихжээ. Гэвч
“Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг дээ.  

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж