АНУ-ын элчин сайд Эндрью хунтайжийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын элчин сайд Эндрью хунтайжийг шүүмжилжээ

Киргизстан улсад байрлах АНУ-ын элчин сайд Татяна Гфоеллер Английн жонон Эндрьюг шүүмжилсэн тухайгаа бичсэн баримтыг “WikiLeaks” дэлгэсэн байна. Элчин сайд жононтой уулзахад Эндрью маш биеэ тоосон аястай байсан ба уулзалтын уур амьсгал тэр чигтээ бүдүүлэг болсон гэж бичсэн байна. Жонон Эндрью нь Их Британийн худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан тусгай төлөөлөгч юм. Одоогоор энэ мэдээлэлд ямар нэг хариуг Бакинхамын ордноос өгөөгүй байна.

2008 оны аравдугаар сард энэ мэдээлэлд Киргизстаны талаас Британи болон Канадын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтын талаар байгаа юм. Хатагтай Гфоеллер уулзалтын дараа тайлан бичсэн ба үүнд Британийн талаас бүдүүлэг загнасан гэжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж