
Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч Цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас уг төсөлд Замын цагдаагийн газар ямар үүрэгтэй оролцож байгаа талаар эхлээд лавласан юм.
-Замын цагдаагийн газар “Анхаар би” төсөлд хамтран оролцож байгаа гэсэн. Үүнийг зарим хүмүүс хөрөнгө мөнгөтэй холбож тайлбарлаж байна. Төсөлд хамтарсны төлөө санхүүжилт авч байгаа юм уу?
-Тийм зүйл огт байхгүй. Энэ төслийг “Монголын мянганы сорилтын сан”, “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв” хамтран хэрэгжүүлж байгаа. Бага насны хүүхдүүдийг авто замын ослоос сэргийлэх үйл ажиллагаа учир манайхтай хамтарч ажиллах санал тавихад нь хүлээж авсан. Хүүхдүүд замын хөдөлгөөнд аюулгүй оролцдог болох нь л бидний хувьд чухал. Харин санхүүжилтийн талаар мэдэх юм алга. Тэгээд ч Замын цагдаагийн газрын дарга, Нийслэлийн боловсролын газрын дарга нар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн хичээл оруулах тушаал гаргаад байгаа.
-Цүнхний уут өгөх сургуулийг сонгоход Замын цагдаагийн газар ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Авто замтай ойролцоо байдаг сургуулийн хүүхдүүд осолд өртөх нь их байдаг судалгаа бий. Энэхүү судалгааг танилцуулсан.Үүний дагуу ерөнхий боловсролын гурав, тав, 34, 76 дугаар сургуулийн 4000 гаруй хүүхдийн цүнхийг шөнө гэрэлтдэг уутаар хангахаар болсон юм билээ.
Уг төлийг Монголын мянганы сорилтын сангаас санхүүжүүлж байгаа учир тус сангийн Эрүүл мэндийн төслийн Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ундармаагаас мэдээлэл авлаа.
-“Анхаар би” төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ?
-Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс “Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх” сэдвийн дор тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зарладаг юм. Уг уралдаанд хувь хүн, албан байгууллагын төлөөлөл оролцож болно. Энэ хүрээнд манай төслөөс гурван сая гаруй ам.долларын санхүүжилт төлөвлөсөн байгаа. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв” “Анхаар би” гэсэн төсөл бичиж ирсэн нь шалгарсан юм. Энэхүү төсөлд нийт 10 мянган ам.доллар шаардлагатай байсан. Уг хөрөнгийг нь гаргаж өгсөн байгаа.
-Энэхүү төсөлд хэр шалгуур тавьсан юм бэ. Хүмүүс ярихдаа дахиад мөнгө татах арга гэж шүүмжилж байна?
-Уг төсөл осол гэмтлээс сэргийлэхэд маш өргөн хүрээг хамарч байгаа. Хүүхдүүд цүнхэндээ шөнө гэрэлтдэг уут зүүхээс цааргалах тухай яриа гарсан. Мөн мөнгөөр шахах нь гэсэн цуу ч байгаа юм билээ. Гэхдээ энэ уутыг төслийн шугамаар үнэгүй тараана. Хүүхдүүд цүнхэндээ уут зүүхгүй гэдэг асуудлыг шийдэхийн тулд тэдний эцэг эхчүүд болон багш нарыг ч сургалтад хамруулж байгаа. Мөн жолооч нарыг хамарч чадаж байгаагаараа энэ төсөл өргөн хүрээтэй болж байгаа. Энэ цүнхний уутыг хүүхдүүдэд үүрүүлж хэвшвэл наад зах нь жолооч нарт орой үдэш замын хөдөлгөөнд оролцоход нь дөхөм болно. Санхүүжилтэд сургалт болон уутны зардлыг бүгдийг нь шингээсэн. Уутны загварыг бидэнд танилцуулсан. “Анхаар би” гэсэн бичиг бүхий шөнө гэрэлтдэг уут байсан. Загвараа батлуулсан болохоор энэ сардаа багтаагаад сонгогдсон сургуулиудын бага ангийнханд тарааж эхлэх байх.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин
Зочин 2010-11-30 221.139.239.111
Dandaa muu sanahaasaa omno tungaaj bodoh heregtei sh deeHogjiltei ornuudiin huuhdiin tsunkh tsaanaasaa tsatsruulagchtai gardag bol mgld tiim nohtsol ni baihgui baihad ingehees oor arga baihgui sh deeHuuhdiinhee ami nasiig bodoh heregtei yum bish uuZarin gazar hicheel tarah tsuglah ued gartsan deer aav eej nar sain duraaraa zogsoj zohitsuuldag manaid tiim uhamsartai aav eejuud alga baina
unshigch 2010-11-30 202.170.64.59
shal teneg zavaan yum heregjuuleh yumaa ene zavaan orchind neg tom uut zugeer l hungjingui ornuud shig husvel gerelttdeg tuuz naagad l boloo sh dee teneg huuchin haranhui buduuleg setgelgeeneesee hezee salnaa bas shalgarsan tusul geed bg yumaa terend ni hen hezee yu bichij ugsun yum boloo taarsan yum
Òºãºëäºð 2010-11-30 182.160.9.136
Ìîíãîë ààâ ýýæýý õ¿¿õäèéí ö¿íõýý ººðñ人 õèéæ áàéæ óëñ áîëíî Àæèë õèéõ ãýæ áàéãààãàà á¿¿ äîîø íü õèéÒºãºëäºð
z 2010-11-30 182.160.42.72
34-r syrgyyliin huuhduud haashaa zam hundlun gardiim bol oo ter l ih sonin bna daa
Зочин 2010-11-30 202.170.81.34
Мөнгө идсэн ч яахав дээ Төсвийн мөнгөнд хүүхдийнхээ амь наснаас илүү хайртай аав ээж нь хийлгэхгүй л байна биз дээ Би л лав хийлгэнэ
Зочин 2010-11-30 202.170.82.35
энэ чинь цэвэр шахааны бизнес байна боли л доо
цүнхэн дээр нь гэрэлтдэг тууз тавихад л болоо биш үү юун уут муут гээд заваан балиар юм сэтгэдэг юм бэ
х 2010-11-30 182.160.19.253
шахааны бизнесээ больж үз
х 2010-11-30 182.160.19.253
зүгээр л сургууль уруу очиход нь газар доорхи гарц хэрэгтэй шүү дээ
www.terguun.net 2010-11-30 203.169.52.35
Mongol s**