Зээлийн мэдээллийн сангийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Зээлийн мэдээллийн сангийн төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, олонх гишүүн “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгаснаар арилжааны банкууд нь Зээлийн мэдээллийн сантай болсноор иргэн, аж ахуйн нэгжийн талаар тодорхой мэдээлэлтэй болох аж. Тухайлбал, орон нутгийн төвшинд иргэд хоёроос гурван банкнаас зээл авах, барьцаагаа банкинд давхардуулах зэрэг зөрчил гаргадаг аж. Эдгээр нь Зээлийн мэдээллийн сангүйгээс болдог гэнэ. Тиймээс энэхүү Зээлийн мэдээллийн сантай болсноор эл зөрчил арилна. Нөгөөтэйгүүр, цаг хугацаандаа зээлээ төлдөг иргэд, аж ахуйн нэгжийн хувьд барьцаа төлбөр шаардахгүйгээр банкнаас зээл авдаг болох бололцоо ч бүрдэх ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж