Гишүүдийн туслахууд номын дуу сонсов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Гишүүдийн туслахууд номын дуу сонсов

УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын нэгдсэн Парламентчдын шадар туслахуудын холбоо нь 2008 онд байгуулагдсан бөгөөд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ашгийн төлөөх бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага аж.  

Тус холбоо нь саяхан холбооныхоо бүх гишүүдийн ээлжит хурлаа хийж, дотоод бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж,  тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонгож, 31 ажил хийхээр төлөвлөжээ.  Энэ хүрээнд Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 86 жилийн ойд зориулж МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга ба хэрэгжилт” сэдвээр  лекц, ярилцлага зохион байгуулсан байна.

Мөн хувь хүний хөгжил, манлайлал, харилцааны ур чадвар, дипломат ёс зүй сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Хувь хүний хөгжлийн хүрээлэнтэй хамтран “be the Leader” сургалтыг олон улсын “Найрамдал” зусланд амжилттай зохион байгуулжээ. Уг сургалтад УИХ-ын гишүүний  80 орчим шадар туслах, зөвлөх, бие-төлөөлөгч туслахууд оролцжээ. Мөн сургалтын нээлтэд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Парламентчдын шадар туслахуудын холбооны хүндэт ерөнхийлөгч Ц.Шаравдорж оролцсон байна. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн туслахуудад мэргэжлийн хүмүүс лекц уншиж, чөлөөт сургалтыг хийсэн нь туслах хүнд зайлшгүй хэрэгтэй асуудлуудыг хөндөж чадсан үр өгөөжтэй сургалт болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж