Компанийн засаглалын кодексыг Засгийн газарт оруулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалын кодексыг Засгийн газарт оруулахаар болжээ

Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болсон талаар бид мэдээлсэн. 1990-ээд оноос Англи, Америк, Канад зэрэг улсуудад компанийн засаглалын кодекс, дүрмүүдийг баталж хэрэгжүүлж эхэлсэн бол олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ хүрээнд 1999 оны тавдугаар сард сайд нарын түвшний уулзалтаар “Компанийн засаглалын кодекс”-ийг баталжээ.  Манай улсын хувьд гэвэл 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хувьцаат компанийн хувьд “Компанийн засаглалын кодексыг” баталсан байдаг ажээ.
Компанийн засаглалын кодекст хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах асуудал, оролцогч талын сонирхол, хувьцаат компаний тайлагнал ил тод байх асуудал, төлөөлөн уирдах зөвлөлийн үүрэг хариуцлага гэсэн таван гол асуудлыг тусгасан байдаг ажээ. Ажил олгогч эздийн нэгдсэн хорооноос компанийн засаглалийн хөтөлбөрийн төслийг яг нэг жилийн өмнө боловсруулсан байна. Одоогийн байдлаар холбогдох яамд саналаа илэрхийлэн дэмжээд байгаа энэ хөтөлбөрийн төслийг шуурхайлан хэлэлцэж, Үндэсний шинэтгэл, хөгжлийн хороо Засгийн газарт оруулж батлуулахаар шийдвэрлэжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж