
-Хүнсний үйлдвэрлэлийн борлуулалт гэдэг ард түмний амьдралын толь байдаг гэж би хувьдаа боддог. Гэтэл сүүлийн үед манай үйлдвэрийн хувьд л лав борлуулалт их муу байна. Бусдын хувьд ч тийм л болов уу гэж бодож байна. Үнэндээ хямралын үед ч борлуулалт ийм байгаагүй. УИХ, Засгийн газрын төвшинд яриад байгаа эдийн засгийн өсөлт нь хаана байна вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдөр Монголын амьдралд дунд шатныхан гэж алга. Нэг хэсэг нь хэт баяжиж, олонх нь ядуу буурай амьдарч байна. Үндэсний үйлдвэрүүдийн хувьд ашиг орлогоо нэмэгдүүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж үнэндээ олдохгүй байна. Дээрээс нь гадаад валютын ханшийн хэлбэлзлээс болж их хэмжээний алдагдал хүлээж байгаа юм. Өнөөдөр хувийн секторынхон бор зүрхээрээ зүтгээд амжилтад хүрэхгүй нь гэдэг нь харагдаж байна. Цөхрөхдөө хүрз барьж нинжа болох, төрд орж алба хаших хоёр аргын нэгийг ашиглахаас аргагүй нь гэж бодох боллоо хэмээн өгүүлсэн юм.
Монголдоо хэн бүхний мэддэг хамгийн ашигтай ажиллаж болох үйлдвэрийн хувьд байдал ийм байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ямархан ажилладаг бол гэсэн бодол эрхгүй төрнө. Урд хөрш Хятад улсад тэргүүн баячууд нь хүнс үйлдвэрлэгчид байдаг. Харин манайд нэг иймэрхүү дүр зурагтай байна.