Эрчүүд яаж сээтэгнэдэг вэ? | News.MN

Эрчүүд яаж сээтэгнэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Эрчүүд яаж сээтэгнэдэг вэ?

Эмэгтэй хүн эрчүүдийн хараанд  өртөх дуртай.
Та  хамт ажилладаг дажгүй залуугийн анхаарлыг татаж, юу сонирхдогийг нь олж мэдэхийг хүсэхгүй байна гэж үү?
Олон бүсгүйчүүд үүнийг хүсч байгаа нь гарцаагүй.
Хэрэв эрчүүдийн сээтэгнэлийн талаар ихийг хэлж өгдөг курс гэж байдаг бол эмэгтэйчүүдийн урт дараалал үүсэх биз ээ. Харин эрчүүдийн сээтэгнэлийн цаад утгыг тайлж чадвал та түүнээс болзоонд явах урилга авна. Эрчүүд харц, үйл хөдлөлөөрөө эмэгтэй хүнд өөрийгөө илэрхийлж байдаг аж.
Хэрэв та эр хүнээс дараах шинж тэмдгийг олж хараагүй бол түүнээс эртхэн зайгаа барьсан нь дээр.
Эр хүн өөрийг нь ажиглаад байгааг мэдмэгцээ хувцсаа янзалж, нуруугаа цэхэлж, толгойгоо өргөнө. Энэ нь яг л араатан амьтан эмэгчнийхээ сонирхлыг татаж, хил хязгаараа тогтоох гэж оролдогтой адил.
Хэн нэгэн бүсгүй сэтгэлийг нь  татвал эр хүн ёс юм шиг зангиагаа засч, цамцныхаа захыг янзална.  
Түүнээс гадна ийм үед ажиглагддаг эрчүүд  үсээ янзлан, толинд харж, хувцасныхаа тоос шороог гөвөн, шүдээ цэвэрлэж, хоолойгоо засдаг.
Эр хүн бүсгүйд дөхөж очихоосоо өмнө энэ бүгдийг амжуулна.
Тиймээс хатагтай нараа, харж явдаг эр хүнээс дээрх үйлдлүүдийг ажигласан бол үүнийг сайны тэмдэг гэж ойлгоорой.
Сүргийн эзний шинж  чанар.  Эр хүн таалагддаг бүсгүйгээ халамжилж, харамлана.  
Үүнийг эрэгчин амьтны  зөн билгээр тайлбарлаж болно. Эрчүүд өөрсдийгөө  илүү хүчтэй, чадалтай гэдгээ бүсгүйдээ харуулахыг хичээдэг.
Тиймээс түүний гар өгзгийг чинь санамсаргүй илвэл  та түүний анхааралд хэдийн өртөж, тэр дайралтаа эхэлсний шинж.
Харц.  Түүний харц юу хүсч байгааг нь танд хэлээд өгнө.
Эрчүүдийн сээтэгнэлийг ойлгохын тулд  харцыг нь барьж авах нь чухал. Дурласан эр хүний харцыг таних амархан. Бүсгүйгээ ширтэх үед нүдний хүүхэн хараа нь 4 дахин томордог аж.
Эрчүүд маш ажигч улс. Ялангуяа эмэгтэй хүнийг  ажиглахдаа харц нь эхлээд нүд, хамар, уруул, дараа нь цээж, өгзөг гэж явсаар  эхний байрлалдаа эргэн ирнэ.  
Та геометрийг уйтгартай хичээл гэж боддог байсан уу?
Хэрэв эр хүн хэд хэдэн удаа ноцтой харц чулуудсаны эцэст жоготой инээмсэглэвэл гарцаагүй сонирхсоны шинж.
Шүргэлт. Тэр бүсгүйн мөрөөр тэвэрч, биед нь хүрэхийг юу гэж ойлгох вэ?
Хэрэв та эр хүний сонирхлыг татвал тэр биед чинь хүрэх ямар нэгэн шалтаг бодож олсон нь гарцаагүй.  Тэр мөрөн дээр чинь гараа тавьж, эсвэл өвдгийг чинь илнэ. Зарим эрчүүд бүсгүйн хувцасыг янзалж өгнө.
Хажуугаар чинь өнгөрөхдөө мөрийг чинь санамсаргүй шүргэнэ.
Хатагтай нараа ийм зүйл танд тохиолдож байсан бол сайны шинж шүү.
Үүгээрээ эрчүүд сонирхлоо илэрхийлж байдаг.  
Эрчүүдийн санамсаргүй сээтэгнэлүүд
Хэрэв эр хүн гараа  тэлээндээ хүргэвэл юу гэж ойлгох вэ? Тэр өмдөө тайлах гэж байгаа юм болов уу гэж үү?
Энэ бол тэр өөрийг чинь сонирхож буйн шинж.
Эр хүн эсрэг хүйстнээ шохоорхож байгаа үедээ үүнийгээ санамсаргүйгээр илэрхийлдэг.  Эр хүн сээтэгнэж байгаа үедээ бүх биеэрээ бүсгүй рүү хандсан байдалтай байна.  Толгой, бие, хөл нь хаашаа чиглэснийг хар. Хэрэв тэр таны зогсч байгаа зүгээс өөр тийш харж зогссон байвал та түүнийг зөнд нь орхих хэрэгтэй. Эрчүүдийн сээтэгнэж буйг илэрхийлдэг үйлдлүүд:
    * Гадаад байдалдаа анхаарч эхэлнэ
    * Өөрт чинь санаа тавих гэж оролдоно
    * Харц шидэлнэ
    * Биед чинь санаатай эсвэл санамсаргүй хүрнэ
    * Тэр бүсэндээ гараа хүргэнэ
    * Түүний бие тан руу хандсан байна
Хэрэв  дээрх шинж тэмдгүүд танд танил санагдаж байвал үүнийг сайны шинж гэж ойлгох  хэрэгтэй. Тэр өөрийг чинь сонирхож байна.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Номин 2010-11-30 202.131.245.150

Ажлын газар ажилладаг нэг зулууу маш их таалагддаг болоод удаж байна.Харц хэд хэдэн удаа тулгарч байсан энэ нь сайны дохио байх нь ээ.

Avatar

www.freecall.mn 2010-11-30 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

нжуг 2010-11-30 202.179.11.202

энхбат чи зайлсан байдаа

Avatar

Зочин 2010-11-30 202.179.10.54

Энхбатаа чи ганц шөнийн дотор 3 удаа тавьж байгаа чинь ёстой гайхамшигтай байсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж