Бөхчүүд дуучидтай дует дуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Бөхчүүд дуучидтай дует дуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучдаас дутахгүй сайхан дуулдаг олон бөхчүүд байдаг. Тэд МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан "Хийморь далласан аялгуу" нэртэй хүндэтгэлийн концертод нийтийн дууны эмэгтэй дуучидтай хамтран дуулахаар болжээ. Энэхүү тоглолт ирэх сарын 3-нд болох аж. Тус тоглолтод улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ СТА дуучин Г.Эрдэнэтунгалатай, , улсын заан Б.Соронзонболд СТА дуучин Э.Оюумаатай, улсын харцага А.Бямбажав МУГЖ Х.Болормаатай, улсын начин Б.Насандэлгэр өөрийн гэргий СТА Д.Бурмаатай, аймгийн арслан С.Багахүү СТА дуучин Р.Дэлгэрмаатай зэргээр хослон дуулах гэнэ. Мөн улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин И.Ёндонсамбуу, Д.Лхагвадорж, аймгийн арслан Х.Айдос, сумын заан Ө.Сүхбат, сумын заан СТА А.Мөнхбат нарын бөхчүүдээс гадна МУГЖ Д.Энхзул, СТА Л.Болдбаатар, Б.Батболд нарын дуучид оролцлох юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж