Мөнгөний бодлого ирэх онд ч үр дүнгээ өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого ирэх онд ч үр дүнгээ өгөхгүй

Сүүлийн жилүүдэд Монголд эдийн засгийн өсөлтийн хувьд таа­тай үр дүнгүүд гарч байгаа. Гэтэл энэ өсөлттэй уялдсан үр нөлөө мэдрэг­дэхгүй, наад зах нь ажилгүйдэл ядуу­рал буурахгүй байна. Тэгэхээр энэ нь хүндээ наалдацтай өсөлт болж чадахгүй тоон утга тө­дийхөн зүйл болчихоод бай­гаа гэсэн үг. Мөн үүнд ний­цэх бодит онилгоотой бод­лого харагдахгүй байгаад эдийн засагчид болон биз­не­сийн салбарынхан шүүмж­­­лэлтэй хандаж бай­на. Өчигдөр үүн­тэй хол­­бог­дуулан “Мөнгөний бод­­­лого ба эдийн засгийн өсөлт: ух­рах уу, урагшлах уу?” сэдэвт хэлэлцүүлэг бол­лоо. Монголбанкийг төлөө­лөн Мөнгөний бодлого, судал­гааны газрын захирал Д.Болд­баатар оролцсон бол эдийн засагчдаас доктор Г.Пү­рэв­баатар, Н.Дашзэвэг, Б.Лхаг­важав, үйлдвэрлэгчдийг тө­лөөлж “Өгөөж чихэр боов” компанийн захи­рал Ц.Тү­мэнгэрэл, “Монголын үн­дэс­ний моргэйж” корпора­цийн захирал Ж.Жаргалсайхан нар оролц­сон юм. Уулзалтаар  инфляци ба бод­логын хүү, валютын ханш түүний бод­лого, Монгол­банкны статус ба ха­раат бус байдал, мөнгөний бодлого ба төсвийн бодлогын уялдаа, хад­га­ламжийн хүү ба зээлийн хүү, арил­жааны банкуудад тавих хяналт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Эдийн засагч Н.Дашзэвэг: МӨНГӨ ЗЭЭЛИЙН ШИНЭ БОДЛОГО, ШИНЭ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Монголбанкны бодлогод нэ­лээн прагматик чиглэлийн өөрч­лөлт оруулахгүй бол болохгүй нь. Мон­голбанк макро эдийн зас­гийн сурах бичиг, Дэлхийн банк, ОУВС-ийн шугамд баригдаад бай­гаа. Харин тэр нь Монголын энэ жи­­жиг эдийн засагт нэг л нийцэж өгөх­гүй байна. Тийм учраас мөнгө зээлийн шинэ бодлого, шинэ загвар бий болгох хэрэгтэй. Түүнээс биш өнгөрсөн хорин жил шигээ байвал Мон­­голбанкны бодлого энэ явцуу хүрээндээ байгаад байх хандлагатай. Тиймээс яг манай эдийн засагт уялд­сан мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй бай­на. Энэ нь мэдээж сангийн бод­логотойгоо уялдах ёстой. Одоогийн байдлаар ма­най төсөв нийлүүлэлтийг айм­шиг­тай хийж байна шүү дээ. Тэгэхээр хоёр талд уялдаагүй байхаас илүү хамтарч ажиллах шаардлага гарч байна.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл: МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЗӨВХӨН ЦӨӨН ХЭДЭН ХҮН ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ

-Мөнгөний бодлого эдийн засагтай уялдаж чадахгүй байгааг зөвхөн би хэлээд бай­гаа юм биш. Үүнийг зээл авч чадахгүй байгаа хүмүүс, төсөл бариад санхүүгийн асуу­далдаа түүртээд яваа хүмүү­сээс бэлхэн харж болно. Ерөөсөө бизнесийнхэн ч, банк­ныхан ч энэ зээлийн систем, мөнгөний бодлогод шүүмж­лэлтэй хандаж байна. Одоо инфляци гэдэг зүйлийг төв банк­наас аль 2006 онд онилоод онилоод бодит эдийн засагт үр дүн авчрахгүй байна. Бас инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэж яриад нөгөөх нь азаар орчихвол бидний гавьяа гэж яриад байдаг. Энэ бол цэвэр мөнгөний бод­логотой холбоотой асуу­дал.

Уулзалтад мөнгөний бодло­гын нөлөөгөөр тулгардаг асууд­лаа хэлэлцэхээр бизнесийн бай­гууллагын төлөөллүүд хү­рэл­цэн ирсэн юм. Тэдний хэлж буйгаар төрөөс барим­талж буй мөнгөний бодлого, төсвийн тэлэлт ихэвчлэн биз­несийн орчинд тээг болох үр дүнг авчирдаг аж. Тухайлбал, өнгөрсөн онд жижиг дунд бизнесийг дэмжихээр төсөв­лөсөн хөрөнгийн 80 хувь нь найман нэрийн барааны дэл­гүүр болж хувирсан байна. Энэ нь төрөөс олон жил баримталж байгаа үйлдвэрлэлийн салбарт ахиц авчрахгүй байгаа аж.

“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав: МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НӨӨЦ БАГАССАН ҮЕД ХИЙЖ БОЛДОГГҮЙ

-Өнгөрсөн жил ажигласан байлгүй, 100 сая ам.долларыг Засгийн газар Оюутолгойгоос аваад тараасан. Гэтэл хавар махны үнэ тэнгэрт хадсан. Энэ юуг хэлж байна гэхээр аливаа мөнгөний нийлүүлэлтийг нөөц багассан үед хийж болдоггүй юм. Тэгвэл энэ хэмжээгээрээ хомсдол бий болдог. Одоо яг тэр бодлогыг нэг сард дахин хийх гэж байна. 21 мянган төгрөг тараана гээд байгаа шүү дээ. Хэрвээ мөнгө тараах юм бол графикийг нь өөрчлөх ёстой. Манай эдийн засаг хүнс­ний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс ихээхэн ха­маа­ралтай. Тэгэхээр мөнгө та­раал­таа найм, есдүгээр сард хий­вэл хомсдол үүсгэхгүй. Наад зах нь үүн дээр л төрийн мөнгөний бодлогын алдаа дутаг­дал ажиглагдаж байна. Ингэж мөнгөний бодлого, инф­ляцид мэргэжлийн бус, хайн­га хандсанаар сайн зүй­лийг авчрахгүй нь лавтай.

“Өгөөж чихэр боов” компанийн захирал Ц.Түмэнгэрэл: МӨНГӨНИЙ БОДЛОГО ГЭХЭЭР МАКРО ТҮВШНИЙ ЯРИА ӨРНӨДГӨӨС ЗАЛХАЖ БАЙНА

-Олон хүмүүсийн ярьдаг шиг үйлдвэрлэгч нар үгсэн хуйвалдаад үнийн бодлогод саад болоод байдаг нь худлаа зүйл. Манай эдийн засаг бол үйлдвэрлэл гэхээс илүү ху­дал­даа талдаа жин дарсан шинж чанартай. Түүнээс гадна мөнгөний бодлого гэ­хээр макро түвшний яриа өрнөдгөөс залхаж байна. Бүр сур­чихсан хэдэн нөхөд гарч ирээд л баахан юм ярьдаг. Ерөөсөө бодит тоо баримт түшиж, эдийн засгийн чанарын үзүү­лэлтээ харах хүмүүс цөө­хөн байна. Тухайлбал, 1.5 сая төгрөг амлаж байхад манайхан хоёр жилийнхээ улсын төсвийг нэг дор тараах гэж байсан. Ийм бодлого байж таарахгүй ээ. Түүнээс гадна хөл дээрээ зог­сох гэж ядаж байгаа дотоодын үйлд­вэрлэгчид чинь ганхаж байна. Тэдэн рүү чиглэсэн ямар ч бодлого өнөөдөр үнэр­тэхгүй байгаа шүү дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж