“Алтан түлхүүр” жүжгийг тайзнаа дахин амилуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Алтан түлхүүр” жүжгийг тайзнаа дахин амилуулна

Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр үүсч байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 25 жилийн өмнө 1985 онд тус театр анх байгуулагдахдаа Д.Намсрайн зохиол “Алтан түлхүүр” жүжгээр нээлтээ хийж байсан түүхтэй тул уг жүжгийг шинээр сэргээж тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.  Мөн Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээлийг харуулсан Д.Төрбатын зохиол  “Занабазар” гэсэн хөгжимт драмын жүжгийг шинээр туурвихаар бөгөөд Хөгжмийн зохиолч Н.Жаргалсайханы “Аргат цэцэн баатар” гэсэн хүүхдийн дуурийг  хүүхдүүддээ зориулж тавихаар бэлэн болоод байгаа аж. Мөн ойгоо угтсан хүндэтгэлийн томоохон концерт зохион байгуулах бэлтгэл болон аймгийн түүхт ойг угтаж, 80 морин хуурч, 80 уртын дуучдыг бэлтгэх сургалтууд явагдаж байна.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж