“Мини парламент” ажлаа эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Мини парламент” ажлаа эхлэв

Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуульд “Мини парламент” сурагчдын өөрөө удирдах зөвлөл байгуулагдлаа. Зөвлөл нь 7-11 ангийн 30 гаруй гишүүнтэй бөгөөд хүүхдүүдийн тэгш эрхийг хангах, дэг журмыг сахиулах, урлаг спортод чадавхижуулах зорилготой юм. Тус СӨБ-аас “Ажилчдын нэг өдөр”-ийг зохион байгуулж, сургуулийн ажилчдынхаа нэг өдрийн ажлыг хийж өгсөн ба дэг журам сахиулах үүднээс зөвлөлийн гишүүдээрээ сургуулийн жижүүрийг байнга хийлгэдэг. Мөн “Үе тэнгийн дарамт шахалт” сэдвээр 7-9 ангийн сурагчдад хичээл заасан байна. Цаашид 8-11 анийнханд “Party” арга хэмжээ зохиохоор бэлтгэж байгаа гэнэ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж