Улсын олимпиад Өвөрхангайд болно

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Улсын олимпиад Өвөрхангайд болно

Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой ирэх онд тохионо. Ойг тэмдэглэх  ажлын хүрээнд Математикийн улсын олимпиадыг Өвөрхангай аймгийн уугуул нэрт математикч Ц.Дашдоржийн нэрэмжит болгон орон нутагтаа зохион байгуулах санал санаачилгыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд санал, шийдвэрийг олимпиад зохион байгуулах улсын хороонд уламжлаад байна.

Өвөрхангай аймгийн Боловсрол Соёлын газраас ахмад багш нараа алдаршуулах тэдний түүхэн замнал, арга туршлагаас залуу хойч үеийнхэн суралцах, өвлөн хөгжүүлэх зорилгоор Физикийн олимпиадыг Монгол улсын гавьяат багш Т.Баянжаргал, Газарзүйн олимпиадыг Монгол улсын гавьяат багш Т.Тавхай, Гадаад хэлний олимпиадыг Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Г.Оюун, Математикийн олимпиадыг аймгийн засаг дарга асан математикийн багш О.Батмөнх агсны нэрэмжит болгон зохион байгуулаад байгаа билээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж