Эрүүл мэндийн өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн өдөрлөг болов

Хүн ардыг эрүүл байлгах, өвчлөлт, өтлөлт хөгшрөлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн харьяа Өгөөмөр сувиллаас  “Эрүүл мэндээрээ гоёцгооё” өдөрлөгийг ард иргэдийнхээ дунд зохион байгууллаа. Өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, шинэ содон, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээг хүргэх зорилготой байсан бөгөөд 200 гаруй хүн үйлчлүүлсэн гэж сувиллын дарга Ё.Цэцгээ хэлсэн юм. Тэрээр өдөрлөгийн үр дүнд ард иргэд хүнд сурталгүй, дотночилсон үйлчилгээ, зөвлөгөөг ихээхэн хүсэмжилдэг болохыг мэдэж авлаа. Тиймээс цаашид бусад байгууллагуудтай хамтран иргэн бүрт хүрэх хүртээмжтэй, шинэ сонирхолтой үйлчилгээг өдөрлөгийн аргаар зохион байгуулж байна гэсэн юм. “Эрүүл мэндээрээ гоёцгооё” өдөрлөгөөр Улаанбаатар хотоос дотрын эмч, хавдрын эмч нар ирж, эмчилгээ оношлогоо хийн зөвлөгөө өгч, гарын авлаг тараажээ. Мөн  Өвөр монголын хоёр эмч үнэ төлбөргүйгээр судас барьж, заавар зөвлөгөө өгсөн байна.  Түүнчлэн энэ өдөр Сибирийн ШУАкадемийн     дэргэдэх Арго компанийн салбарыг нээсэн бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан эмчилгээний болон дархлаа сайжруулах, зүрх судасны ажиллагааг дэмжих бүтээгдэхүүнийг борлуулах юм байна.

Б.Батчимэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж