“Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форум өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форум өнөөдөр өндөрлөнө

Шинжлэх ухаан, бизнесийн  байгууллага хоорондын  түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форум энэ сарын 29-нд нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр үеэр шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг толилуулсан нь олны анхаарлыг ихэд татаж хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байсан. Дээрх форумд ШУА-ийн  харьяа хүрээлэн, төвүүд, шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн  корпорациуд, ШУТИС, БСШУЯ,ХХААХҮЯ, ЭМЯ-ны харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлээ дэлгэсэн байлаа.  Түүнчэн  дээрх арга хэмжээний хүрээнд  Эрүүл мэнд-биотехнологи, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Шинэ технологи, инноваци, геологи эрдэс баялаг, дэд бүтэц гэсэн  таван салбарын шилдэг бүтээлд шагнал гаруулах юм байна. Эл форум өнөөдөр өндөрлөх юм байна. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж