Ханбогдод бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Ханбогдод бороо оржээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд бороо орлоо. Өвлийн эхэн сар дундаа орж ид хүйтэрч байхад бороо орно гэдэг урьд хожид болж байгаагүй байгалийн үзэгдэл юм. Тиймээс тус аймгийн Даланзадгад сум дахь Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас тодруулахад “Энэ сарын 27-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар хур тунадас орж байгалийн нэн ховор үзэгдэл болсон.  Бороо 13.00 цагийн орчим эхэлж ороод хэсэг зуур үргэлжлээд зогссон. Үүний дараа 16.00 цагийн үед дахин бороо орсон. Хэдийгээр өвлийн сар эхэлж ихэнх нутгаар хүйтэрч байгаа ч Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байсан нь хур тунадас ороход нөлөөлсөн байх” гэж мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж