Шүлхий өвчин нэмэгдэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчин нэмэгдэх хандлагатай байна

Өнгөрсөн хоногт шүлхий өвчний халдвар 89 толгой малаар нэмэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Баян суманд 87 толгой мал, Баянжаргалан суманд хоёроор тус тус нэмэгдэж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 991 хүн, 42 мотоцикл, 182 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 84, хөдөлгөөнт хяналтын 74 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Вакцинжуулалтын хувьд Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумын 6.87 сая толгой малыг вакцинжуулахаас 5.78 сая толгой малыг вакцинжуулаад байна гэсэн дүн мэдээ байна. 

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 10 сумдын 17 мянга 230 толгой мал, Дорнод аймгийн 6 сумдын 7390 толгой мал, Дорноговь аймгийн Их-Хэт, Өргөн сумдын нутагт 19 толгой мал, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Хэрлэн сумдын нутагт 144 толгой мал, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 73 толгой мал Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутагт 624 толгой мал өвчилснөөс 622 толгой малыг устгалд оруулаад байна.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж