
Уг сургалтыг НҮБХХ-ийн “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулж оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд сургалтанд УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд болох Нийгмийн Ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний зориг эмэгтэйчүүдийн холбооны Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудийн 30 төлөөлөгчид оролцов.
Тус сургалт нь орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг нь өрнүүлэх хүрээнд хийгдэх эхний бүсчилсэн сургалт болсноороо онцлог байв.