Мал хулгайлах зорилгоор хил зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мал хулгайлах зорилгоор хил зөрчжээ

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоногуудад хилийн бүсэд зөрчил багагүй гарчээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Хилийн 0311 дүгээр ангийн дугаар заставын “Халтар ус” байнгын хилийн харуулын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр удаагийн  үйлдлээр зургаан хүн явганаар хил зөрчин орж ирснийг хилийн манаа илрүүлэн саажуулжээ. Хил зөрчигчид нь ОХУ-ын Тува улсын Тэс-хем хошууны харьяат байсан аж. Эдгээр хүмүүс анхны мэдүүлэгтээ мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн гэжээ. Тиймээс тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.

Мөн Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд мөн өдөр дотоодоос гурван явган хүн төм зам даган хилийн зүг явж байсныг хилийн манаа илрүүлэн саатуулжээ.  Тэд Улаанбаатар хотын харьяат,  Б.Эрдэнэсүмбэр, Г.Чимэднамжил, Ч.Дэлгэрмөрөн нар байсан бөгөөд шалгалтаар БНХАУ-ын Эрээн хотод ажилладаг Б.Эрдэнэсүмбэрийн авга ахтай уулзах зорилготой явж байсан хэмээн мэдүүлжээ.  Эл хэргийг  Тангуулын байгууллагад шилжүүлсэн юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж