Шилдэг блог, блогчийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Шилдэг блог, блогчийг шалгаруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оны шилдэг блог, блогчийг шалгаруулах “Монгол блогчид-2010” ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 3-нд болох гэж байна.

    Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж байгаа өнөө үед блог нь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж буй юм. Энэ утгаараа хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл бол мэдлэгийн баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр гэж дээрх арга хэмжээг санаачлагчид хэллээ.

    Тиймээс The New Media Marketing Agency санаачлан, интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж,  иргэний сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгохыг зорьжээ. Шалгаруулалтыг “Оны шилдэг нийгмийн сэдэвт блог”, “Оны шилдэг бизнес блог”, “Оны шилдэг олны таашаал хүртсэн блог” гэсэн дөрвөн төрлөөр явуулах юм байна.

    Блог бичдэг хүн бүр бүртгүүлж Монгол блогчид 2010 шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой юм. Блогоо  http://monbloggersevent.ideascale.com хуудаст бүртгүүлэхийг зохион байгуулагчид санал болгож байна.  

    З.ГИЛ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж