Зам зүүдэлсэн Дундговьчууд

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Зам зүүдэлсэн Дундговьчууд

Дундговьчууд олон арван жил зүүдэлж, УИХ-д нэр дэвшигч нарт хууртаж мөрөөдсөн засмал замын эхлэл тавигдлаа. Хөрш Өмнөговь аймагт нээгдсэн “Хоёр толгой”-н хаялгаар ямар ч байсан Мандалговиос Улаанбаатарыг зорьсон 16 км замын барааг харлаа.  Бас Улаанбаатар хотоос энэ замыг тоссон 100 км зам тавигдаад эхэлчихсэн нь юутай ч зүүд бишийг батлана. Энэхүү зам тавигдаад дуусахад Улаанбаатар-Мандалговийн 270 км замын нийт 160 км-ийг /Улаанбаатар-Өндөр довын жуулчны баазын замыг оролцуулаад/ засмалаар зорчих болно.  Мандалговиос тавьсан 16 км замыг Хятадын  HKB  компани тавьж үндсэнд нь дуусгаад ердийн ашигт малтмал болох элс, хайрга олзворлосон газрын 85 хувийг нөхөн сэргээж орон нутгийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөд  өнөөдөр нутгаа зорилоо. HKB компаны замчид Хятадын Шинжаан-Уйгарын Урумчи хотоос ирсэн бөгөөд машинаар Баян-Өлгий аймаг орж нутагтаа нэвтрэх гэнэ. Энэ компаныхан бүх машин, техникээ Мандалговьд манаач тавин орхилоо. Ирэх хавар ирж замаа 16 км-ээс цааш үргэлжлүүлэх юм.  

 
С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж