Тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Европын холбоо, Дэлхийн банкны санхүүжилттэй “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд олон улсын нээлттэй тендерийг зарлан явуулж эмнэлгийн болон оношлогооны тоног төхөөрөмж болох  өвчтөний монитор, зөөврийн рентген, ЭХО, зүрхний бичлэг, амьсгал, мэдээгүйжүүлэлт, дуслын аппарат, ариутгагч, зайнаас биеийн халуун хэмжигч, хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт 210 гаруй сая төгрөгийн өртөгтэй эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжүүлэгч аймгууд болох Дархан-Уул, Орхон, Булган, Увс, Дорнод аймгуудын нэгдсэн эмнэлгүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. Дээрхи тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлснээр төсөл хэрэгжүүлэгч аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын замын өвчтэй өвчтөнүүдийг оношлох, клиникийн тусламж үзүүлэх иж бүрэн эмчилгээ, тусламж үзүүлэх боломжтой болсон байна. Мөн Мал эмнэлэг үржлийн газар болон түүний харьяа байгууллагууд, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн мал эмнэлгийн газарт лабораторийн аюулгүй байдлыг хянах камер, биоаюулгүйн гуравдугаар зэргийн лабораторийн шүүлтүүр, оношлогооны аппарат, албан тасалгааны тоног төхөөрөмж болон хээрийн тандан судалгаанд шаардлагатай иж бүрэн аяны хэрэгсэл, телескоп, дуран, дижитал аппарат зэрэг 50 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, Онцгой байдлын салбарын  бие бүрэлдэхүүнд албан тасалгааны тоног төхөөрөмж болон аврах, эрэн хайх үйл ажиллагааны зориулалтаар 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч мал амьтны халдварт өвчнийг цаг хугацаа алдалгүй оношлох, лабораторийн аюулгүй ажиллагааг хангаж тогтвортой ажиллах, тандалт судалгааны сүлжээг өргөтгөх, шувууны томуу өвчнийг эрт илрүүлэх, зарлан мэдээлэх, тэмцэх арга хэмжээг дээшлүүлэх зэрэг чадавхийг сайжруулж байгаа юм.

Өнгөрсөн онд төслийн зүгээс хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн оношлогооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн халдвар, хяналтыг сайжруулах болон эмчилгээний багаж хэрэгсэл гэх мэт нийт 740 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд болон мал эмнэлгийн салбарт оруулсан нь бодит үр дүнгээ өгч байна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж