Юлия Тимошенкогийн түрэмгий бөгөөд хүүхэмсэг стиль | News.MN

Юлия Тимошенкогийн түрэмгий бөгөөд хүүхэмсэг стиль

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенкогийн түрэмгий бөгөөд хүүхэмсэг стиль


Юлия Тимошенкогийн хувцас гоёл нь түүний цуутай гэзэгтэй л өрсөлдөхөөр алдартай

Юлия Тимошенко 2008 онд Украины теле сувгаар харх үхэр зусаг хоёр ямар ялгаатай тухай нэгэн онигоо ярьсан юм. Үнэн хэрэгтээ тэдэнд ялгаа байхгүй бөгөөд ганцхан харх муу пиартай гэсэн байв. Юлия өөрөө пиарыг сайн мэдэх учраас түүний гадаад төрх нь Тимошенког улам алдаршуулдаг. Өөрийн түрэмгий бөгөөд эмэгтэйлэг стилиэрээ тэрээр дундаж нас, дундаж төрхтэй эрэгтэй улстөрчдийн саарал дэвсгэр дээр гялалзана. Энэ эмэгтэйн стильд викторианы хатуу журам давамгайлах бөгөөд гүнзгий ухлаадас байхгүй, өнгийн хатуу сонголтоо бие галбирыхаа онцлогийг гаргахад ашиглан тэр бүгдээ сүлжмэл хөвөө, гоёл зүүлт, өндөр өсгийгөөр мөн улстөрчөөс хүлээгдэх өвдөгнөөс арай доогуур урт хормойгоор нөхөн баяжуулдаг.

Даашинз

Даашинзууд Тимошенкогийн хув­цас­ны дуртай элемент нь. Эхэндээ имижийн зөвлөх нь “багшийн” хатуу тогтсон стилийг түүнд санал болгосон ба харин эмэгтэй хүнийг онцолсон даашинздаа Юлия илүү сайхан харагддаг. Ардын стилиэр гоёсон ч тэрээр мангар биш харин орчин үеийн дэгжин хүүхэн харагддаг.
Юлия өөрийн гадаад төрхдөө ихээхэн анхаардаг. Тимошенкогийн хувцсыг захиалагчийнх нь зураг, санааны дагуу гол төлөв Украины залуу загвар зохион бүтээгч Айна Гасе оёдог гэнэ. Дуртай өнгөнд нь цагаан, хар болон шохойн будгийн бүхий л өнгө аяс ордог. Костюм ба даашинз нь бэлхүүсээ барьсан ба мөрөнд нь дандаа нэмэгдэл чимэгтэй. Тавин насандаа Юлия өөрийн бүхий л давуу талаа тодруулах сурцсан гэлтэй. Жишээлбэл, дөрөвний гурвын хэмжээтэй ханцуй нь түүний дэгжин бугуйг нээдэг ба  чийрэг эрээн булчинг нь өндөр өсгий уртасгаж өгдөг. Хувцасны дугуйрсан шугамууд нь эмэгтэй хүний зөөлөн чанарыг харуулна. Дугуйрсан стильд дуртай байсан үзэсгэлэн төгөлдөр Жеки Кеннедитэй харьцуулахад Юлияд таатай байдаг байлгүй.
Өнгөний аясыг барьснаа жабо захтай цамц, энгэрийн том зүүлт, ээмэг, бугуйвч зэрэг  нэмэлт чимгээр Тимошенко тодруулдаг. Chanel-ийн сувд  ба гоёлд тэрээр онцгой дуртай. Хувцсандаа Louis Vuitton, Yves Saint Laurent, Dior зэрэг Францын сонгодог маркийг тэрээр илүүд үзнэ.

Гутал

Бие галбирыг гоолиг харагдуулах өндөр өсгийтэй гутлууд нь хувц­санд зохицсон байдлаараа түүний стилийг ихээхэн бодлоготой хийгдсэн гэх тайл­барт хүргэнэ. Эмэгтэйчүүд нь гоё сайхнаараа магтагдах уламжлалтай улсад тэр нь хамгийн зөв шийдэл юм.
Тимошенкогийн гоёлоос нуугдмал санааг олон хүн хайгаад байдаг. Голчлон гоёлоос нь секси хайх нь их. Юлия ч тэдний шохоорхлыг дэмжээд байгаа мэт заримдаа гэрэлтсэн цамц, богино  банзал өмсөх гээд байдаг. Байгалийн хийн маргаантай асуудлаар 2009 оны нэгдүгээр сард Путинтэй хэлэлцээр хийдээ Тимошенкогийн өмссөн ардаа цахилгаантай бие барьсан хар даашинз багагүй шуугиан гаргасан билээ. Тэр хувцаснаас шийдэмгий, хүлцэнгүй гээд л олон шинжийг олж хараад бичиж байлаа. Дараагийн өдөр нь янаг цэцгийн өнгөтэй хантаазтай түүнийг гарч ирэхэд “байгалийн хийн энх тайвны” бэлгэдэл хэмээн бас шуугиж байлаа.

Үс засалт

Тимошенкогийн яриагаар тэрээр өг­лөө бүр үсээ янз­­­лахад долоон минут зар­цуулдаг аж. Гэ­зэг­ний үе нь эхэлж байхад гэзэг сүлжих хэмжээний үс Тимошенкод байхгүй гэж  атаархсан нэг нь хэлж байв. Тэгээд ч ерөнхий сайд тусгай хэвлэлийн хурал дээр гэзэгнийхээ 100 хувийг харуулж байсан юм.

Аксессуарууд

Юлиягийн дуртай гоёл чимэг нь сувдан ээмэг ба зүүлт. Chanel энд давамгайлна. Цүнх барих нь ховор, цүнхтэй бол Louis Vuitton-ыг л илүүд үздэг бололтой. Өөрийгөө хүндэтгэдэг дэгжин эмэгтэйн хувьд Йоркширийн терьер үүлдрийн нохойтой.

Өөрийн карьертаа “Бай­галийн хийн гүнж” гэх албан бус тодотголтой эмэгтэй Мадоннагаас дутах­гүйгээр имижээ сольж иржээ. Өнгөрсөн зууны ерээд оны эхээр Тимошенко бизнес хийж эхлэхдээ хар үстэй төдийлөн дэгжин харагддаггүй байв. Ердийн л үс засалт, ердийн л хув­цас. Харин  “улбар шар хувьсгалтай” зэрэгцээд 2004 онд Юлия жинхэнэ стилийн хувьсгалаа хийсэн юм. Түүний толгойд алтан гэзгэн титэм гарч ирээд зогсохгүй хувил­гаа­дын зур­ган дээр бай­даг шиг титэм нь энэ эмэгтэйн улс төрийн цаашдын за­мыг ивээсэн гэлтэй. Гэзэг Тимо­шен­когийн улс төрийн хам­­гийн ам­жилт­тай  нүү­дэл бол­сон билээ.
Алтан шар гэзэг ахан дүүс славянчуудад нь эерэг сэтгэгдэл төрүүлж, тариан түрүүний баглаа,  хатан хааны, эсвэл хувилгаадын титмийг нэгэн зэрэг санагдуулж байсан гэдэг.

Ерөнхий сайд асны дэгжин гэзэг нь гэрийн ухаалаг эзэгтэй, улс орны эх гэсэн санааг аргагүйн эрхэнд төрүүлнэ. Юлия өөрөө гэнэн байдлаар тайлбар өгөхийг хичээнэ. “Нөхөр минь намайг үсээ задгай тавь гэдэг. Улс төр өөрөө албан ёсны болохоор би сэгсийгээд явж байж болохгүй биз дээ. Тиймээс гэзгээ сүлжээд явах нь хамаагүй дээр” гэсэн хариултыг тухайн үедээ Юлия Тимошенко өгч байлаа.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2010-11-30 180.235.166.168

та нар битгий атаарх сайхан эмэгтэй байна

Avatar

zochin 2010-11-30 202.55.191.22

sain imijtei goy huuhen huvtsaslalt us zasalt bgaa baidal buh zuil ni ok manai uls turch emegteichuud iimerhuu sain imij burduuleh heregti arvin bna arzaigaad l suuj baidag oyunhorol neg shahsan guzee shig avgai hugshin tsarailchaaduneteidee bish taaruulj umsuh heregteibi ted nariin imijmeiker boloh yumsan yostoi goy bolgono doo

Avatar

hi 2010-11-30 202.179.11.122

saihan amitan shuubas sain uls torch Arvin hajuud ni

Avatar

hi 2010-11-30 202.179.11.122

saihan amitan shuubas sain uls torch Arvin hajuud ni

Avatar

hi 2010-11-30 202.179.11.122

saihan amitan shuubas sain uls torch Arvin hajuud ni

Avatar

Зочин 2010-11-30 202.72.246.84

Старая матрёшка

Avatar

Zochin 2010-11-30 154.5.141.2

SBayar ene 2 tanilcaad hurimaa hiigeesei Daan ch manai arhag arhichin arhinaasaa garch chadahgui hayagdah baih daa

Avatar

Зочин 2010-11-30 202.179.20.169

Араас нь алцайтал нь хийх юмсан

Avatar

Зочин 2010-11-30 202.179.20.169

shaag yumsan uhtel ni hehe

Avatar

МГЛ 2010-11-30 180.235.166.159

ТАСАРХАЙ САЙХАН ХҮҮХЭН ШҮҮ

Avatar

{ 2010-11-30 210.125.184.69

Мушигаа б**в шиг хөөрхөн үстэй хүүхэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж