Piezoelectric – Эрчим хүч гаргаж авах дэвшилтэт боломж

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Piezoelectric – Эрчим хүч гаргаж авах дэвшилтэт боломж

Энэ нь нарны дэлгэцийг орлуулж болох
өөр нэгэн сонирхолтой эрчим хүчний үүсгүүр бололтой. Pizeoelectricity
гэж төрөл бүрийн хатуу материалууд (кристал, керамик, мөн яс, ДНК гэх
мэтийн биологийн төрлүүд байж болно) дээр механик ачааллаас үүдэн үүсэж
буй цэнэгийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл даралтаас гарч буй цахилгаан
эрчим хүч юм байна. Түүнийг тэгвэл хэрхэн ашигтайгаар ашиглах талаар
хэд хэдэн судалгаа хийж байгаа бөгөөд зарим нь бодит амьдрал дээр
ашиглагдаад эхэлчихсэн ажээ.

Жишээгээр тайлбарлавал:

piezoelectric_02

Piezoelectric crystal хэмээх материалыг авто замтай нэгтгэснээр үүн
дээгүүр машинаар давхин, явган алхах үед цахилгаан эрчим хүч
үйлдвэрлэгдэж байх юм гэнэ. Ганцхан километр ийм авто зам нь 400кВт
эрчим хүч үүсгэж чадах бөгөөд энэ нь орчин үед ихээр үйлдвэрлэгдэх
болсон цахилгаан машинуудын хувьд нийт 8 машиныг бүрэн цэнэглэх
боломжтой юм байна.

Эх сурвалж: http://www.autobloggreen.com/2008/12/12/power-generating-piezoelectric-road-will-be-tested-next-month-in/

Өөр нэгэн жишээ:

piezoelectric_01

Таны
гар утсаараа хүнтэй ярьж байгаа яриа тань гар утсыг чинь цэнэглэнэ
гэхээр сонин байгаа биз. Энэ их хачин сонсогдож болох боловч бодит
амьдралд биеллээ олоход нэг их төвөгтэй зүйл биш гэнэ. Техасын A&M
их сургуульд уг технологийн хөгжүүлэлт явж байгаа юм байна. Nanoscale
Piezoelectric хэмээх материалыг гар утсанд ашигласнаар хүний дуу
хоолойны долгионыг цахилгаан эрчим хүчинд хувиргаж, энэ эрчим хүч нь гар
утас цэнэглэгдэхэд ашиглагдах юм байна. Утсаараа их ярьдаг хүн бол
хэзээ ч гар утсаа батерей цэнэглэгчид залгах шаардлагагүй болж магадгүй
нь. 

Эх сурвалж: http://www.sciencedaily.com/releases/2008/12/081201162127.htm

Бас нэгэн жишээ:

piezoelectric_03

Эрчим
хүч гаргаж авах биш, piezoelectric материалыг хэрэглэх жишээ гэж хэлэх
хэрэгтэй. Учир нь энэ жишээний хувьд цахилгаан эрчим хүч гаргаж авахын
тулд заавал дайсны суманд оногдох шаардлагатай болох нь. Цэргийнхний
хувьд Dragon Skin хэмээх сум нэвтэрдэггүй хантаазыг аль 2007 оноос хойш
дэвшилтэт технологи ашиглан бүтээж байгаа гэнэ. Уг хантааз нь керамик
болон титан материалтай жижиг дискүүдийг дээр дээр нь давхарлан могой,
гүрвэлийн арьс мэт байдлаар нийлүүлж бүтээсэн байгаа юм. Хоёр талд нь
piezoelectric мэдрэгч суулгасан байх бөгөөд нэг нь нөгөө рүүгээ бага
хэмжээний хүчдэлийг чичиргээ байдлаар дамжуулдаг юм байна. Хэрэв дайсны
суманд оногдсон тохиолдолд уг хантаазанд туссан сумны доргилт нь
цахилгаан эрчим хүч үүсгэхээс гадна сонирхолтой нь яг ямар төрлийн бууны
сумаар буудсаныг мэдэх боломжтой болдог гэнэ. “Танкны” сум л биш бол
сумнаас бүрэн хамгаалахаас гадна бидний тоглодог “Counter Strike” шиг л
хичнээн хувийн хуяг үлдсэн байна гэх мэтээр заадаг дэлгэцтэй гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж