Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан сая болж, Үндсэн хуулийн цэцийн 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг авч хэлэлцээд олонхийн саналаар “Хүлээн авах боломжгүй” гэж үзлээ. Дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ байнгын хорооны гишүүд “Сонгуулийн маргааныг шүүх рүү аваачих нь цаг хугацаа алдаж, сонгогчдын эрх зөрчигддөг учраас, Сонгуулийн тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуультай холбоотой маргааныг бие даан шийдэх бололцоог нь олгосон хуулийн хуучин зарчмыг хэвээр хадгалах ёстой” гэж үзсэн юм. Харин Үндсэн хуулийн цэц нь сонгуультай холбоотой маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн тойргийн хороо шийдвэрлэх нь шүүхийн эрх мэдэл рүү халдсан явдал болно” гэж үзэн, дүгнэлт гаргаад байсныг хүлээж авсангүй. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дууслаа. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж