Мадонна анхны фитнесс төвөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мадонна анхны фитнесс төвөө нээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Попын хатан хаан Мадонна дэлхий нийтийг сүлжсэн фитнессийн сүлжээ төв байгуулахаар болсон тухайгаа өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэхүү төв нь чийрэгжүүлэх, галбиржуулах дасгалыг дуу хөгжимтэй хослуулах шинэ арга барилаар хүмүүст үйлчлэх аж. Уг сүлжээний хамгийн эхний салбараа өчигдөр Мексик улсын Мехико хотод нээлээ.

    Тэрбээр энэхүү сүлжээ төвөө “Хатуу чихэр фитнесс төв” хэмээн нэрлээд байгаа ба дараагийн салбараа Орос, Бразил, Аргентинд нээх аж. Цаашдаа Европын болон Азийн хотуудад 10 төв байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

    Өдгөө 52 настай дуучин бүсгүй өөрөө дасгал сургуулилт маш шаргуу хийдэг ба дасгалаа бүжигтэй хослуулж хийхийг илүүд үздэг гэнэ. Энэхүү томоохон бизнестээ “24 ца фитнес”-ийн үүсгэн байгуулагч Марк Мастровтой хамтарч ажллаж байгаа аж.
    “Хатуу чихэр фитнесс төв”-ийн маркетингийн захиралаар Крис Дедикик ажиллахаар болсон ба тэрбээр “Манай төв фитнесс энтертайнмэнт хоёрыг нэгтгэсэн нэгэн шинэ төрлийн дасгалын программыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа юм. Мөн ганцаарчилсан болон бүлэг болон дасгал сургуулилт хийх боломжтой. Кикбокс, йог зэрэгтэй хавсарсан программууд мөн багтсан. Бид сүлжээгээ бүх улсад нээх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.
    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж