Хятад улс нүүрсний нөөцөө гамнаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хятад улс нүүрсний нөөцөө гамнаж байна

Дэлхий томоохон бирж дээр тонн
нүүрсний ханш 135-140 ам.долларын хэлбэлзэлтэй байна. Ханшийг тодорхойлогч
орнууд болох Канад, Австрали, Энэтхэг, Нигери нүүрсний олборлолтоо өмнөх
оныхоос 5-10 хувиар нэмэгдүүлжээ. Тухайлбал, австраличууд өнгөрсөн онд 250
мянган тонн нүүрс олборлосон байна. Тэд жил ирэх тусам олборлолтоо нэмэгдүүлэх
гэнэ.

Харин БНХАУ-ын засгийн газар
олборлолтоо нэмэгдүүлэхгүй. Харин ч нүүрсний импортоо өсгөх бодлого баримталж
байна. Уг нь тус улсын баруун хойд нутагт 250 сая тонны нөөцтэй нүүрсний
томоохон орд бий. Тэд үүнийг ашиглах нь битгий хэл ярих ч үгүй байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн
геополитикчид Хятадыг нүүрсний нөөцөө гамнах бодлого барьж байна хэмээн
тайлбарладаг. Үүний илрэл нь тус улс хөршүүдээсээ аливаа эрдэс баялгийг
импортлох сонирхол ихтэй байгаа юм. Иймээс Казахстан, ОХУ гэх мэт хөршүүдтэйгээ
олон талын хамтын ажиллагааг үзэглэсэн. Энэ нь манай улсыг ч тойрсонгүй. Харин
ч давшилж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бид БНХАУ-ыг нүүрс, алт, зэс гэх мэт
түүхий эдээр хангагч улс болон хувирчээ. Тэд биднээс түүхий эд авах нь хямд,
зардал багатай.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж