Эх оронч үзэл, үндэсний үзэл санаа тун бага зүйлээс эхэлдэг юм шүү

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Эх оронч үзэл, үндэсний үзэл санаа тун бага зүйлээс эхэлдэг юм шүү

Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн үеэс эхлэн үндэсний үзэл санааны тухай айх ичих зүйлгүйгээр ярьдаг болсон. Олон зууны түүхтэй, дэлхийн хагасыг монгол гутлын улаар тамгалж явсан, хүн төрөлхтөний түүхэнд эзэнт гүрнийг жинхэнэ утгаар нь байгуулж байсан гээд бахархан ярих, үеийн үед  дуурсах арвин их түүх бидэнд өвлөгдөн ирсэн. Мэдээж энэ бүхнээрээ бахархах нь зүйн хэрэг юм аа. Харин энэхүү бахархалт сайхан өв уламжлал, түүх соёлоо хэт хавтгайруулж байгаа харамсалтай. Эх оронч үзэл гэсэн нэрийн доор хэт үзэл давамгайлж эхэлбэл юунд ч хүргэж болзошгүй гэдгийг санууштай. Ер нь жинхэнэ эх оронч үзэл гэж юу юм бэ. Эх оронч үзэлтэй, үндэсний үзэл санаатай гэж өөрийгөө нэрлэхийн тулд наад зах нь зажилсан бохио гудамжинд хаяхгүй байхаас эхэлдэг гэж боддог. Үнэндээ бидний ярьдаг үндсэрхэг үзэл маань тун бага зүйлээс эхэлдэг юм. Татаад дууссан тамхины ишээ зориулалтын саванд хаяж, нус цэрээ хаа таарсан газраа хаядаггүй ёс зүйн хүмүүжлээс эхэлдэг. Хий хоосон бардамнан цээжээ дэлдэж, хэн нэгэнд бялдуучилах нь эх оронч, үндсэрхэг үзэл биш харин ч гутамшиг бизээ.  Эх орноо хөгжүүлж, дэлхийд үгүй юм гэхэд азийн түвшинд гаргахын тулд наанадаж англи хэлийг эх хэл шигээ сурах хэрэгтэй. Англи хэлийг сураад дэлхийн мэдлэгийг монголдоо авч ирвэл тэр нь жинхэнэ эх оронч үзлийн нэг илэрхийлэл болно.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж