Wikileaks-т хэрэг үүсгэн шалгахаар болжээ | News.MN

Wikileaks-т хэрэг үүсгэн шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Wikileaks-т хэрэг үүсгэн шалгахаар болжээ

АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер Wikileaks америкийн дипломат баримт бичигт нэвтрэн орж, гэмт хэрэг үйлдснийг шалган тогтоохоор болсон тухай даваа гаригт мэдээлсэн байна.

Холдер  Элчин сайдын яамдуудын 250000 орчим цахим мэдээнүүдийг нийтэд илчилснийг “зэмлэн бууруушааж” байгаагаа мэдэгдээд энэ асуудал “тус улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна” гэж ярисан ажээ.

Ерөнхий прокурорын яриснаар “улс орны аюулгүй байдалд тодорхой асуудлаар аюул учруулж байна. Учир нь манай улсын одоо алба хашиж буй дипломатууд болон аюулгүй албаны хүмүүстэй холбоотой юм. Мөн манай гол холбоотон улсуудтай харилцах харилцааг аюулд учруулж байна” гэжээ.

Өчигдөр The New York Times, El Pais/Испани/, Le Monde/Франц/, Die Spiegel  /ХБНГУ/ болон The Guardian/Англи/  сонинуудад АНУ-ын дипломат албаны 250000 мэдээллийн агуулгыг хэвлэн нийтэлсэн нь дэлхий дахины хэмжээнд дуулиан үүсгэж эхэлсэн байна.

АНУ-ын ЭСЯ-дын хоорондоо солилцож байсан мэдээнүүдэд Америкийн Төрийн Департментаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ban Ki-moon болон АНУ-ын Засгийн газарт эргэлзээ төрүүлж буй бусад орнуудын төрийн тэргүүн нарыг  хүртэл тагнан мөрдөх даалгавар өгч байсныг илчилсэн мэдээнүүд орсон ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

shar sonin 2010-11-30 183.81.169.4

wikileaks-n nuuts ezen n nambariin enhbayar gesen medeelel baina

Avatar

ter 2010-11-30 202.179.11.122

Haa saigui l buzar bulai baih yum daaEne nohor ch uneniig heldeg delhiid heregtei hun yum baina daadeerh medeeleld gutgeleg gesen yum baihgui l baigaa yum daa

Avatar

ter 2010-11-30 202.179.11.122

Haa saigui l buzar bulai baih yum daaEne nohor ch uneniig heldeg delhiid heregtei hun yum baina daadeerh medeeleld gutgeleg gesen yum baihgui l baigaa yum daa

Avatar

Зочин 2010-11-30 202.170.80.33

amerikiin unen nuur tsaraig haruulsan saihan medeelluudiig gargasan bnalee delhii niit ene site-iig amerikiin daranguillaas hamgaalah heregtei

Avatar

Америк 2010-11-30 222.39.140.224

Америк hun l hun yum uu ted busad ornii humuusiig haa hamaagui alj bulj bolood yadaj ene tuhai ni delhii niit medej bolohgui yum uu why ted l hun ardaa hamgaalj boloh bolj bn uu gemgui numhan iregdiig alsan buh Америк huniig tenger nirgeg eh tsoloogoo tengertei yari

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж