Үерт нэрвэгдэгсэд ерөнхийлөгчийн Ордонд тухалжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Үерт нэрвэгдэгсэд ерөнхийлөгчийн Ордонд тухалжээ

Венесуэлийн хойд хэсэгт болсон аадар борооны улмаас үүссэн үерт нэрвэгдсэн 100 гаруй жирийн иргэдийг ерөнхийлөгчийн Мирафлорес Ордонд байрлуулахаар шийдвэрлэснээ Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өнгөрөгч ням гаригт олон нийтэд мэдээлсэн байна.

Венесуэлийн VTV телевизийн сувгаар ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Үерийн аюулд өртсөн 25 гэр бүлийн хүмүүсийг Мирафлорес Ордон дахь ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны хүмүүс байрладаг өрөөнүүдэд байрлуулах  үүргийг өглөө. Сайд нарын хуралдааны танхим болон гал тогооны нэг өрөөг орон гэргүй болсон хүмүүст зориулан гаргах боллоо” гэж Чавес мэдээлсэн аж.

Тэрээр хэдийгээр “билэгдлийн”  төдий зүйл боловч тэдгээр хүмүүс унтах байртай болж, ажил эрж олох хүртлээ байх болно гэжээ. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө санхүүгийн  ихээхэн боломжтой байгаа тул зүрхэндээ гараа тавьж, орон байргүй болсон иргэдэд хувийн олон байрууд, гольфийн талбай гээд байгаа боломжоо ашиглан туслахыг уриалсан аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж