Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Би ДОХ-той

Энгийн
нэгэн бүсгүй… Хайр дурлалын сайхан учрал бүрийг мэдэрсэн жаргалтай
20настай нэгэн.Ээж аавын хайр, хайрт залуугийн дурлал бүх зүйл надад
байдаг байлаа. /сайхан ажил, сайн найз нөхөд…/

ДОХ хэрхэн хэнээс яаж авсанаа мэдэхийг бас бодохыг ч хүсэхгүй
байна. Жолооны курсын эмнэлгийн магадлагаа гарах өдөр цусны төвийг
зорьсоноо санаж байна. Энэнээс цааших амьдрал үхлийн бас тамын амьдрал
болсооон…

 Дурлалт залуу сураггүй болсооон… Төрүүлсэн нь үнэн эцэг эх минь
хамт үлджээ. Ээжийн минь охин минь, үр минь гэж халуун дулаанаар
тэвэрдэг тэврэлт үгүй болжээ. Аавын минь духаа өг дөө гэдэг дулаахан
харц бас л алга болжээ.

Хаалганы үүдэнд ДОХтой айл гэж улаан будагаар сараачсан хэн нэгний
доромжлол, энэ бүгдийг тэсэж, тэвчээрээ алдсан иж аавын минь сэтгэл,
хайрыг аваад  одсон мэт…
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж